Долоо хоногийн пүрэв гараг бүр сэтгүүлчидтэй хийдэг уулзалтаараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг олны анхаарлын төвд байгаа зарим асуудалд тайлбар өглөө.

Уулзалтын эхэнд "Монгол улс улаанбурхан өвчний тархалтыг зогсоосон Азийн дөрөв дэх орон боллоо. Энэхүү батламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад гардуулсан. 2000 онд манай улс халдварт саа өвчний тархалтыг зогсоож байсан бол цагаан цэцэг өвчний тархалтыг мөн зогсоож чадсан. Австрали, Өмнөд Солонгос, Макао Ази тивдээ улаанбурхан өвчний тархалтыг зогсоож байжээ. Харин манай улс дөрөв дэх нь болж байгаа нь том амжилт юм.

“Гудамж төсөл” үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Чингис бондын хөрөнгөөр 2013 онд 18 уулзвар шинэчлэн засварласан бол өнөө жил 12 уулзварыг шинэчиллээ. Үүнээс онцлох нь Цэцэг төвийн уулзарвыг Сөүлийн гудамжтай холбож шинэ гудамж, замыг өнгөрсөн долоо хоногт хүлээлгэн өглөө. Удахгүй наадам болно. Гэхдээ “Зуны дэлгэр цагт наадмаа өргөн тэмдэглээд, бусад өдрүүдэд нь ажлаа хариуцлагатай хийнэ шүү” гэж аймгийн удирдлагуудтай хийсэн цахим хурлын үеэр үүрэг өгсөн. Мөн Засгийн газраас анхаарал хандуулж байгаа нэг ажил бол хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах.

Иймд өөрийн зоорьтой, агуулахтай дэлгүүрүүдийг дэмжих бодлогын хүрээнд хэд хэдэн орчин стандартад нийцсэн үйлчилгээний төв нээхээр ажиллаж байна. Үүний нэг нь Амгаланд байрлах “Тэнгэр” худалдааны төв юм. Энэ төв нь 20-30 тонн мах, 10 тонн хүнсний ногоо, жимс жимсгэнэ хүлээн авч угааж цэвэрлэн савлах хүчин чадалтай газар байгаа. Мөн Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн нээлт боллоо. Энэ худалдааны чөлөөт бүсийн зорилго нь Азийн орнуудын бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Европын зах зээлд ойртуулан худалдаж, Монголын түүхийн эдийг дэлхийн зах зээлд гаргахад оршиж байна" гэлээ.


 

Монгол улс улаанбурхан өвчний тархалтыг зогсоосон Азийн дөрөв дэх орон боллоо. Энэхүү батламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад гардуулсан. 2000 онд манай улс халдварт саа өвчний тархалтыг зогсоож байсан бол цагаан цэцэг өвчний тархалтыг мөн зогсоож чадсан. Австрали, Өмнөд Солонгос, Макао Ази тивдээ улаанбурхан өвчний тархалтыг зогсоож байжээ. Харин манай улс дөрөв дэх нь болж байгаа нь том амжилт юм.

“Гудамж төсөл” үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Чингис бондын хөрөнгөөр 2013 онд 18 уулзвар шинэчлэн засварласан бол өнөө жил 12 уулзварыг шинэчиллээ. Үүнээс онцлох нь Цэцэг төвийн уулзарвыг Сөүлийн гудамжтай холбож шинэ гудамж, замыг өнгөрсөн долоо хоногт хүлээлгэн өглөө. Удахгүй наадам болно. Гэхдээ “Зуны дэлгэр цагт наадмаа өргөн тэмдэглээд, бусад өдрүүдэд нь ажлаа хариуцлагатай хийнэ шүү” гэж аймгийн удирдлагуудтай хийсэн цахим хурлын үеэр үүрэг өгсөн. Мөн Засгийн газраас анхаарал хандуулж байгаа нэг ажил бол хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах.

Иймд өөрийн зоорьтой, агуулахтай дэлгүүрүүдийг дэмжих бодлогын хүрээнд хэд хэдэн орчин стандартад нийцсэн үйлчилгээний төв нээхээр ажиллаж байна. Үүний нэг нь Амгаланд байрлах “Тэнгэр” худалдааны төв юм. Энэ төв нь 20-30 тонн мах, 10 тонн хүнсний ногоо, жимс жимсгэнэ хүлээн авч угааж цэвэрлэн савлах хүчин чадалтай газар байгаа. Мөн Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн нээлт боллоо. Энэ худалдааны чөлөөт бүсийн зорилго нь Азийн орнуудын бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Европын зах зээлд ойртуулан худалдаж, Монголын түүхийн эдийг дэлхийн зах зээлд гаргахад оршиж байна.

- See more at: http://www.mongolcom.mn/read/10856#sthash.8NlUziov.dpufТэрбээр "2010.06.24-ний өдөр УИХ-аас баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын дагуу манай улс гурван чиглэлд шинээр төмөр зам тавих учиртай ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч км-ыг бариагүй. Царигийн маргааны улмаас удааширсан энэ ажлыг Шинэчлэлийн Засгийн газар зоригтой урагшлуулж, төмөр замын бүтээн байгуулалтад “Чингис” бондын хөрөнгөөс 200 гаруй сая ам.доллар зарцуулаад байна" гэсэн юм.

Монгол Улс ирээдүйд хөрш орнууд руугаа долоон цэгээр төмөр замын тээвэрлэлт хийх боломжтой. Үүнээс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын төмөр замын ажил л урагшилж байгаа. Хятадын тал цаанаас Ганцмодны боомт хүртлээ төмөр зам тавьчихсан, харин манайх ачаа тээвэрлэх замын царигийн асуудлаа шийдвэрлэлгүй дахиад хойшлууллаа. Иймээс УИХ-ын намрын чуулган хүртэл Засгийн газар хөрш орнуудтай хийх хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Шинээр тавих төмөр замаар зөвхөн Хятад улс руу биш далайн эрэг хүртэл ачаа тээвэрлэх учраас хөрш орны газар нутгаар явах маршрут, төлөх татвар хураамж, тээврийн зардал гэх мэт олон асуудлыг нарийвчлан хэлэлцэж тогтоох шаардлагатай гэдгийг онцлов.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын Ерөнхий сайдад хаягласан ил захидалтай холбогдуулан мэдэгдэл гаргаснаа Ерөнхий сайд сэтгүүлчдэд танилцуулсан. “ЭЗЭН-100” хөтөлбөрт тусгасан эрх зүйн гол гол зохицуулалтаа УИХ-ын хаврын чуулганаар батлуулж чадсан, орон сууцны 8 хувийн зээл хэвийн үргэлжилж байгаа. Импортыг орлож, экспорт нэмэх 888 төслөөс одоогийн байдлаар арилжааны банкуудын шаардлага хангасан 20 гаруй төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон, энэ ажил хэвийн явагдаж байна. Төрийн өмчит нэр бүхий 22 компанийг энэ сард багтаан хувьд шилжүүлнэ.

Сүүлийн өдрүүдэд орон сууцны урт хугацаат найман хувийн зээл инфляцийн өсөлтөөс хамаарч 9.7 хувьд хүрсэн тухай яриа түгэх болсон. Энэ асуудалд "Найман хувийн орон сууцны зээл хэвийн олгогдоод явж байгаа. Инфляци өссөн хэдий ч зээлийн хүүг нэмэх асуудлыг Засгийн газрын төвшинд яриагүй, тийм шийдвэр гараагүй гэж ойлгох хэрэгтэй. Хүүг өсгөхдөө тулбал 9 хувиас хэтрэхгүй" хэмээн хариулт өглөө.

Монгол Улс ирээдүйд хөрш орнууд руугаа долоон цэгээр төмөр замын тээвэрлэлт хийх боломжтой. Үүнээс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын төмөр замын ажил л урагшилж байгаа. Хятадын тал цаанаас Ганцмодны боомт хүртлээ төмөр зам тавьчихсан, харин манайх ачаа тээвэрлэх замын царигийн асуудлаа шийдвэрлэлгүй дахиад хойшлууллаа. Иймээс УИХ-ын намрын чуулган хүртэл Засгийн газар хөрш орнуудтай хийх хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.

Шинээр тавих төмөр замаар зөвхөн Хятад улс руу биш далайн эрэг хүртэл ачаа тээвэрлэх учраас хөрш орны газар нутгаар явах маршрут, төлөх татвар хураамж, тээврийн зардал гэх мэт олон асуудлыг нарийвчлан хэлэлцэж тогтоох шаардлагатай гэв.

 

Х.Даваа