Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг маргааш буюу энэ сарын 21-ний 22:.00 цагаас энэ сарын 22-ны 22.00 цаг хүртэл засварлана.

Үргэлжлүүлэн хойд талын эгнээг энэ сарын 22-ны 22.00 цагаас энэ сарын 24-ний 06.00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.