Н.Аззаяа: БНСУ-ын хил дээр Монгол иргэд айдастай, хаана хандахаа мэдэхгүй, маш хүнд нөхцөлд байна
20 цагийн өмнө
БНСУ-ын хил дээрээс Монгол иргэдийг буцааж байгаа асуудлаар БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ын тэргүүн Н.Аззаяатай ярилцлаа.
-Сүүлийн үед БНСУ-ын хил дээрээс Монгол иргэдийг буцааж, хүний эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл олны анхааралд өртсөн. Таны хувьд энэ асуудалд яагаад анхаарал хандуулж, байр сууриа илэрхийлэх болсон бэ?
-БНСУ-ын хил дээрээс Монгол иргэдийг зөвхөн Монгол үндэстэн гэдэг шалтгаанаар хууль бус ажил хийнэ гэж сэжиглэн, гар утасны мессеж зэрэг халдашгүй хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй халдаж, хүний эрх зөрчиж байгаа тухай мэдээлэл олны анхааралд өртөж байгаа. Гэвч ихэнх тохиолдолд дотоодын улс төржилт болж дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа учраас энэ асуудалд анхаарал хандуулж, бодит үр дүнд хүрэх тал дээр дуу хоолойгоо хүргэе гэж бодлоо. Бодит байдал дээр БНСУ-ын хил дээр Монгол иргэд айдастай, хаана хандахаа мэдэхгүй, маш хүнд, хэцүү нөхцөлд байна. Тийм учраас энэ асуудлыг шударга ёсны зарчимд нийцүүлэн Монгол Улсын Засгийн Газраас шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
-Энэ жилийн байдлаар БНСУ-ын хил дээрээс нийт хичнээн Монгол иргэн буцаагдсан юм бол. Хамгийн түгээмэл шалтгаан нь юу байна вэ?
-БНСУ-ын Засгийн газар нь гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхээс татгалзсан тохиолдлын статистик мэдээллийг нийтэд ил болгодоггүй. Тиймээс албан ёсны тоон баримтад тулгуурлан дүгнэлт хийх боломж хязгаарлагдмал байна. Гэсэн хэдий ч, практик дээр хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа нь тухайн улсын иргэншил болон гадаад төрхөн дээр үндэслэн ялгаатай хандлага илэрч байгааг олон жишээгээр нотолж болно. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр гар утсыг хураах нь хууль зүйн үндэслэлгүй үйлдэл бөгөөд боломжгүй зүйл. Гэсэн хэдий ч хил нэвтрэх шалгалтын явцад тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр гар утасны агуулгыг шалгах тохиолдол цөөнгүй гардаг нь иргэний үндсэн эрхийн ноцтой зөрчилд тооцогдоно. Нөгөө талаас, гар утас шалгах үед тухайн хүний аялал жуулчлалын зорилготой гэх мэдүүлэгтэй зөрчилдөхүйц мэдээлэл, тухайлбал, хууль бусаар ажил хийж байгаа зураг, ажлын байран дээр авсан селфи, нийгмийн сүлжээнд нийтэлсэн хөдөлшгүй нотлох баримт илэрдэг. Ийм тохиолдолд БНСУ-ын хил хамгаалах байгууллагаас тухайн иргэнийг хилээр нэвтрүүлэхээс татгалзах шийдвэр гаргаж байгаа нь тодорхой нөхцөл байдалд үндэслэсэн, бодитой арга хэмжээ гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс иргэд ч өөрсдийн хариуцлагыг ухамсарлаж, аяллын зорилгыг илэрхийлэх мэдүүлэг, цахим орчин дахь хувийн мэдээлэл хоёрын хооронд зөрчил үүсгэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай. АНУ-ын иргэдийн хувьд аяллын зорилго, байрших хаяг зэргийг нарийвчлан шалгах нь харьцангуй хөнгөн байдлаар явагддаг бол Монгол Улсын иргэдийн хувьд илүү нарийн, байцаалттай, сэжиглэсэн байдалтайгаар шалгагддаг нь ажиглагдаж байгаа. Энэ нь тодорхой хэмжээгээр Монгол иргэдийг хууль бус хөдөлмөр эрхэлж магадгүй гэсэн ерөнхий ойлголтоос улбаатай. Мөн бидний гадаад төрх, хэлний бэрхшээл нь өөрөө хил нэвтрэх явцад нэмэлт хүндрэл болдог. Зарим тохиолдолд хилийн албаны ажилтны дээрэнгүй хандлага, шаардлага өндөртэй байцаалтын улмаас иргэд сандарч, буруу мэдүүлэг өгдөг. Түүнчлэн хилийн байцаалтад БНСУ-д иргэншлээ сольсон Монгол иргэд орчуулга хийж оролцдог ч, тухайн иргэн сэтгэлзүйн хувьд бэлэн бус, сонсголын асуудалтай, эсвэл мэдээлэл ойлгох чадвар сул байх нь байцаалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг.
Үүний улмаас олон иргэн зорчих зорилго тодорхойгүй, санхүүгийн чадамж хангалтгүй, буцах баталгаа байхгүй зэргээр хилээр нэвтрэхээс татгалзуулах шийдвэр гаргуулдаг. Гэтэл орчин үеийн дэлхийн аяллын соёл, үзэл баримтлал өөрчлөгдөөд удаж байгаа шүү дээ. Жуулчид урьдчилсан маршрутаас илүүтэй тухайн газарт очсоныхоо дараа аяллаа төлөвлөх, дансан дахь мөнгөө үрэхээс илүү гудамжны үзүүлбэрээр мөнгө олж аялах зэрэг нийгмийн хүлээн зөвшөөрөгдсөн олон хэлбэрүүд бий болсон. Ийм нөхцөл байдалд аяллын зорилгыг хэтэрхий “тогтсон” байдлаар үнэлэх нь хөгжиж буй орнуудын жуулчид бидэнд хэтэрхий шударга бус санагдаж байна. Иймд БНСУ-д нэвтрэх журам, шалгалтын аргачлалд уян хатан, олон улсын хүний эрхийн зарчимд нийцсэн хандлага нэвтрүүлэх нь зөвхөн Монгол иргэд гэлтгүй, бүс нутгийн бусад орны иргэдийн итгэлийг хүлээх чухал алхам байх болов уу гэж бодож байна.
-Энэ асуудалтай холбогдуулан Монголын талаас БНСУ-ын талтай хэлэлцээ, шаардлага тавьж буй. Энэ үйл явц одоогийн байдлаар ямар түвшинд хүрээд байна вэ. Ямар ахиц гарсан бэ?
-Бусад орнуудтай харьцуулахад Монгол Улс өнөөдрийг хүртэл иргэдийнхээ гадаадад зорчих эрх, хилийн боомтоор саадгүй нэвтрэх нөхцөлийг хангах чиглэлээр бодитой, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна. Төр, дипломат байгууллагуудын түвшинд уг асуудлыг тогтвортой хэлэлцэж, үр дүнтэй шийдэлд хүрэхийн оронд олон нийтийн сүлжээнд хийсэн мэдэгдэл, нийтлэлүүдээр түр зуурын популист байр суурь илэрхийлснээс болж нөхцөл байдал цаашид улам хүндрэх хандлагатай байна. Гэтэл Монгол Улстай адил хил нэвтрэхтэй холбоотой хүндрэлтэй тулгарч байсан Зүүн Өмнөд Азийн зарим орон, тухайлбал Вьетнам, Филиппин, Индонез зэрэг нь БНСУ-ын хил шалган нэвтрэх ажиллагаанд үр дүнтэй, бодитой шийдэлд хүрч чадсан бодит кейс байна. Тухайлбал, эдгээр орны жуулчдын хил нэвтрэлтийг хөнгөвчлөх зорилгоор БНСУ-ын Засгийн газар 2023 оны зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Филиппин, Индонез, Вьетнам зэрэг улсын гурван хүнээс дээс групп аялагчдад зориулсан “e-Групп виз” хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөр нь аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлж, хууль бус оршин суух эрсдэлийг бууруулах зэрэг тал дээр өндөр үр дүн үзүүлсэн учраас Солонгосын тал уг хөтөлбөрийг дахин хоёр жилээр сунгах шийдвэрийг гаргаад байна.
-Хил дээрээс буцаагдсан иргэд хуулийн хүмүүстэй холбогдож зөвлөмж мэдээлэл авсан болов уу?
-БНСУ-ын хил дээр саатуулагдан, буцаагдаж буй Монгол Улсын иргэдэд зориулсан бодитой, шуурхай хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх байгууллага өнөөдрийн байдлаар манайхаас өөр байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй бол уу. Гэвч манай ТББ нь сайн дурын сүлжээ хязгаарлагдмал нөөц бололцоотой учраас бүх иргэдэд хүрч үйлчлэх боломж хомс, тохиолдлын түвшинд тусламж үзүүлэхэд хүрдэг. Нөгөө талаас, БНСУ-д хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ нь ихэнхдээ үнэ төлбөртэй байдаг учраас олон иргэн эдийн засгийн шалтгаанаар шаардлагатай хуульч, орчуулагчийн тусламж авч чадалгүй, эрх зүйн хамгаалалтгүйгээр хилээр буцаагдаж байгаа.
-Хүний эрхийн түвшинд авч үзвэл энэ асуудалд олон улсын байгууллагууд, эсвэл ХЭҮК зэрэг байгууллагуудын оролцоо, хяналт хэрхэн явагдаж байна вэ?
-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) болон зарим төрийн бус байгууллагууд уг асуудлыг судалж, гомдол бүртгэж эхэлсэн ч БНСУ-ын нутаг дэвсгэр дээр болсон хүний эрхийн зөрчилд хамаарах гомдлыг 2022 оноос хойш БНСУ-ын Хүний эрхийн хороо нь гадаадын иргэдийн гомдлыг Монгол хэлээр ч хүлээн авах системийг үе шаттай нэвтрүүлсэн. Тиймээс Солонгосын хил дээр болсон тодорхой хүний эрхийн зөрчлийг Монголын ХЭҮК-оор дамжуулалгүйгээр шууд Солонгосын Хүний эрхийн комисст гаргах нь илүү хурдан, үр дүнтэй. Жишээ нь, манай ТББ нь 2023 оны долдугаар сард БНСУ-д гадаад иргэдийг саатуулах байранд аавтайгаа хамт хоригдож байсан хоёр настай Монгол хүүхдийн тухай мэдээлэл хүлээн авсан. Хүүхэд насанд нь тохирохгүй орчинд, стресс ихтэй нөхцөлд удаан хугацаагаар хоригдож байснаар түүний эрх зөрчигдөж байсан учраас энэ асуудлыг БНСУ-ын хүний эрхийн үндэсний комисст гомдол хэлбэрээр албан ёсоор гаргасан. Мөн энэ асуудлыг Солонгосын хэвлэл мэдээлэлд хүргэж, олон нийтийн анхааралд оруулсан. Нэг жилийн дараа уг гомдлыг эцэслэн шийдвэрлэн, хүүхдийн эрх зөрчигдсөн гэдгийг баталж, нөхөн төлбөр олгох шийдвэр гарсан. Хамгийн чухал нь энэ хэргийн дараа Солонгосын хууль дүрэм өөрчлөгдөж, цаашдаа бага насны хүүхдийг саатуулах байранд хорихгүй байх шийдвэр гарсан. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш, олон гадаад хүүхдийн эрхийг хамгаалах шинэ өөрчлөлтийн эхлэл болсон бодит үр дүнтэй ажил байсан гэж бодож байна.
Цаашдаа бусад улс орнуудын туршлагад тулгуурлан, Монголын Засгийн газраас иргэдийнхээ эрх ашгийг бодитоор хамгаалж, БНСУ-тай албан ёсны хэлэлцээр хийж, Монгол иргэдийн Солонгост зорчих нөхцөлийг илүү хялбар, аюулгүй болгож ажиллах боломжтой. Үүний тулд популист яриа биш, олон улсын зарчимд нийцсэн дипломат, тууштай бодлого хэрэгтэй.
–Монголын талаас виз мэдүүлж буй иргэддээ зориулсан урьдчилсан мэдлэг, зөвлөмж, заавар, тусламж хэр хүрэлцээтэй байна вэ?
-Одоогийн байдлаар Монголын талаас гадаад улсад зорчих гэж буй иргэддээ виз мэдүүлэх үйл явц, шаардлага, анхаарах зүйлсийн талаар бүрэн гүйцэд, ойлгомжтой мэдээлэл хангалттай хүрч чадахгүй байна. Визний талаарх урьдчилсан мэдлэг, зөвлөмж, тусламж дутмаг байгаа нь олон иргэнд буруу ойлголт төрүүлж, улмаар хоёр улсын харилцаанд ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй нөхцөл үүсгэж байна. Хамгийн түгээмэл буруу ойлголтын нэг бол “виз гарсан бол заавал хилээр нэвтрэх эрхтэй” гэсэн ойлголт юм. Гэвч олон улсын эрх зүйн зарчмаар бол виз нь тухайн улсад зорчих урьдчилсан зөвшөөрөл бөгөөд хил нэвтрэх эцсийн шийдвэрийг тухайн улсын хилийн алба гаргадаг. Хялбар жишээ татвал, ажилд орохын тулд эхлээд анкет бөглөдөг шиг виз мэдүүлнэ. Хэрэв анкет (виз) тэнцвэл дараагийн шат болох ярилцлага (хил дээрх шалгалт)-д орж байж ажилд ордог шиг, визтэй болсон ч хил дээр дахин шалгуулж байж нэвтрэх эрх үүснэ. Харамсалтай нь, энэ зарчмыг олон иргэн мэддэггүй. Тиймээс “виз өгсөн мөртлөө хилээр оруулаагүй” хэмээн гомдоллох нь түгээмэл байна. Энэ бол олон улсын эрх зүйн зарчимд нийцэхгүй, буруу ойлголт юм. Үүнээс харахад Монголын Засгийн газар, холбогдох байгууллагууд иргэддээ олон улсын визний журам, зорчих эрхийн талаарх эрх зүйн суурь мэдлэгийг системтэйгээр олгох шаардлагатай байна. Иргэд гадаадад зорчих үедээ Монгол Улсын нэрийн өмнөөс явж байгаа учраас тэднийг сайн бэлтгэж, мэдээлэлтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нь манай улсын гадаад нэр хүндэд ч чухал үүрэгтэй юм.
-Хилийн шалгалтын үеэр иргэдийн эрх зөрчигдвөл хаана хандах вэ?
-Хэрвээ тантай бүдүүлэг, доромж харьцсан, олон хүний өмнө нэр төрд тань халдсан, гар утсыг тань зөвшөөрөлгүй авч, булаах явцад таны биед зөвшөөрөлгүй хүрсэн, тохиолдолд та дараах арга хэмжээ авах эрхтэй. Тухайн улсын цагдаагийн байгууллагад гомдол гаргаж болно, хилээр нэвтрэхийг хориглосон шийдвэрийг 24 цагийн дотор давж заалдах эрхтэй. Давж заалдах хүсэлт гаргаснаар гомдлыг тань шийдвэрлэх хүртэл БНСУ-ын хилээр түр хугацаагаар нэвтрэх зөвшөөрөл авч болно. Мөн танд хохирол учирсан бол нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй.
Г.БАЛГАРМАА
Зочин · 2 цагийн өмнө
SAWN80955877
Бат · 4 цагийн өмнө
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрөө ард түмэн хянахгүй бол улс хөгжихгүйнээ төрд гарсан эрхмүүдийг буруутгах аргагүй хөрс нь бохир болохоор бохир хөрснөөс хогийн ургамал л ургана
Зочин · 16 цагийн өмнө
SAWN80955877
Зочин · 18 цагийн өмнө
zuv neg Mongol oruulaad hereggui Mongol hun huulia durmee murdudgui uchir zuv ta nar aldaaga uurusduusu asuuj uz ⁉️ hunii nutagt ochij arihdan hulgai hiine zodoon hiine iim ulsiig ymarch oron huleej avahgui hariuthlagagui zerleg uls bie zuv avj yavaj surdaa ta nar eh ordoo l uhesnee hiij hunii nutag tharaithalna be ⁉️ ta nar chin eh orontoi uls yum bgaa bizdee hohnee Mongol chuudtai hoichd ulam hatuu bolno boloisoi
Зочин · 20 цагийн өмнө
SHAAX XUSELTEI ERD SEKSYGR DEWSGER BLNO80955877
Зочин · 20 цагийн өмнө
ALNI SEXSDX ANUSN XUCHINDEED SEKSDEED80955877
Зочин · 20 цагийн өмнө
BOOBN YDAANR DOLOOJ XOXMOOR80955877TSENGI
Зочин · 20 цагийн өмнө
BOOBN XXN VANAGN SEXSYGR XALYYXN VAWALDI80955877