Б.Идэр-Од "Баялагийн хулгайч ах нар сенсациа хов живээр дардаг байснаа болиод бүхэл бүтэн хүний амьдралыг золиослож дардаг болоод удаж байгаа. Үеийнхнээ чадахгүй, дандаа залуусыг түүж туг тахидаг болсон" хэмээв.

Түүний хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, ЭЦА-аас койн гаргаж зах зээлээс нийтдээ 24 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, улмаар 12 тэрбумын өртөг бүхий койныг зах зээлд гаргасан гэж үзэн Б.Идэр-Одыг шалгаж байгаа юм.

Түүний ээж Ц.Оюунгэрэл цахим орчинд хүүгийнхээ хэргийг хаагдсан гэж мэдэгдээд байгаа бол хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаагүй үргэлжилж байгаа аж. Б.Идэр-Одыг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байгаа бөгөөд хөх булант зар гэдэг нь олон улсын хэмжээнд интерполын шугамаар эрэн хайх ажиллагаа юм.

Тэрбээр хоёр жилийн өмнө Австрали Улс руу оргон зайлсан гэгдээд буй билээ.