Ирэх даваа гаригаас ЕБС-ийн бага ангийнхан танхимаар хичээллэнэ
58 минутын өмнө

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид танхимаар хичээллэж эхэлнэ.
Харин 6-9 дүгээр ангийнхан 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.
Сурагчдын өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15-наас эхэлнэ. 2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ.
-
Бага анги: 2025 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2026 оны нэгдүгээр сарын 23
-
Дунд анги: 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2026 оны нэгдүгээр сарын 23
-
Ахлах анги: 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2026 оны нэгдүгээр сарын 16-ныг дуустал амарна.






