ҮНЭ ХАНШ: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 4.5 хувиар, өмнөх долоо хоногоос 2.8 хувиар тус тус өсжээ
2 цагийн өмнө

Үндэсний статистикийн хорооны (ҮСХ) 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн мэдээллээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна.
Тодруулбал, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 4.5 хувиар, өмнөх долоо хоногоос 2.8 хувиар тус тус өсжээ.
Нийслэл хотын үнэ ханш:
- Үхрийн мах: 28,328 төгрөг буюу 7.9 хувь
- Хонины мах: 23,724 төгрөг буюу 5.0 хувь
- Ямааны мах: 15,461 төгрөг байна.
Бусад өргөн хэрэглээний барааны хувьд 1-р зэргийн гурил 2,507 төгрөг, сүү (литр) 5,012 төгрөг, элсэн чихэр 4,951 төгрөг, цагаан будаа 4,966 төгрөг, дотоодын төмс 3,156 төгрөгийн үнэтэй байна. Харин АИ-92 бензин литр тутам нь 2,590 төгрөгөөр борлуулагдаж байна.
Аймгийн төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ нийслэлээс ялгаатай тогтжээ. Тухайлбал, үхрийн мах 24,701 төгрөг, хонины мах 19,947 төгрөг байгаа бол 1-р зэргийн гурил 2,841 төгрөг, сүү 4,982 төгрөг байна. Түлш шатахууны хувьд орон нутагт АИ-92 бензин 2,818 төгрөг, дизель түлш 4,280 төгрөгийн үнэтэй байна.









Зочин · 53 минутын өмнө
Үнийн өсөлтийг хянадаг газар сэргийлэхийн дэргэд байгуулж үндэслэлгүй үнээ нэмсэн аж ахуйн нэгж хувь хүмүүсийг өндөр торгууль ноогдуулах хууль эрхийн акттай болж арга хэжээ авч баймаараа