Сүүлийн үед иргэд  зүрх судасны өвчлөл тэр дундаа даралт ихсэх, зүрхний цусан хангамжийн дутагдалд орох, цус харвах, цус харвасны дараах эмгэгүүд зонхилж байна хэмээн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Мөн  хоол боловсруулах эрхтэний буюу цөс, ходоод, нойр булчирхайн өвчлөл дээгүүр байна. Түүнчлэн шүдний асуудал дээр ноцтой дүр зураг ажиглагдах болжээ. Монголчуудын амьдарч ирсэн амьдралын хэв маяг өөрчлөгдөж ирсэнтэй холбоотойгоор шүд цоорох өвчин ялангуяа хүүхдүүдийн дунд газар авсан гэдгийг эмч нар хэлэв.

Хүүхдийн шүдний өвчлөлөөс гадна ирээдүйд 20-40 жилийн дараа Монгол Улсад хэт чихэрлэг хоол хүнс хэрэглэсний дараагийн үр дагавар гарах хандлага байгаа аж. Үүнээс урьдчилан сэргийлэх дорвитой томоохон арга хэмжээг авахгүй бол нийгмээрээ чихрийн шижин өвчин, таргалалт, бодисын солилцооны өвчтэй болох нь ээ гэдгийг Эрүүл мэндийн дэд Сайд Ж.Амарсанаа онцолсон юм.

Иймд  чихэрлэг ундаа, сахар ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч нартаа ойрын хугацаанд буюу ирэх оноос та бүхэн бүтээгдэхүүн дэх сахарын агууламжийг эргэн харж багасгаачээ гэж уриалга гаргажээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань Монголын ирээдүй болсон балчир үрсээ эрүүл өсөн торниулахын тулд нийгмийн хариуцлагаа ухамсарлан сахарын агууламжаа бууруулаад эхэлбэл 20-30 жилийн дараах эрүүл Монгол хүнийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулах гэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  БНХАУ тэрбум 700 сая хүн амтай боловч чихрийн шижин өвчтэй 100 сая иргэн байна. Мөн Энэтхэг улсад чихрийн шижин өвчтэй 80 сая хүн байгаа гэсэн судалгааг гаргажээ. Үүнээс харахад,  Монгол Улс эдгээр орнуудын араас ороход ойрхон байгаа юм. Сүүлийн арван жилд сахарын өвчин улам бүр нэмэгдсэн байна.

Энэхүү өвчлөлийг бууруулах, цаашид олон хүн эл өвчнөөр өвчлөхгүй байхын гол үндэс нь сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй аж. Үүний тулд ЭМЯ-наас дараах байгууллагуудад уриалга хүргүүлжээ.

Ундаа, шүүс үйлдвэрлэгч компаниуд:

1. АПУ ХХК-ий гүйцэтгэх Захирал, Ц.Эрдэнэбилэг

2. MCS Coca Cola ХХК-ий гүйцэтгэх Захирал, Л.Мягмаржав

3. Витафит группийн гүйцэтгэх Захирал С.Болорсайхан

4. Teso корпорацийн дэд Захирал, С,Буянтогтох

5. Жагар интерншл ХХК-ий Захирал Ж.Эрдэнэцогт

6. МонФреш групийн Ерөнхийлөгч, Т.Насанхүү

7. Витсамо фрут жүүс ХХК-ий Захирал Ц.Отгонхуяг

Нарийн боов, бялуу үйлдвэрлэгч компаниуд:

1. “Өгөөж-чихэр боов” ХХК, С.Түмэнгэрэл

2. “Талх чихэр” ХХК, Х.Баттуул

3. “Жүр үр” ХХК, Б.Мөнхзул

4. “Бамбууш” ХХК, Ч.Оюунцэнд

5. “Баялаг үр” ХХК, Ё.Дэмбэрэлмаа

6. “Хулхан” ХХК, Н.Санж

7. “Монбейкери” ХХК, Д.Ариунбат

8. “Эх мандал” ХХК, В.Амаржаргал

9. “СНН” ХХК, Б.Цэрэн

10. “Черрибери” ХХК, Б.Бумандулам

11. “Ти Жи Эй Би” ХХК, Д.Баттуул

12. “Өнхрүүш бейкери” ХХК, Г.Цэенмаа

13. “МЖЦС” ХХК, Ц.Содномпил

14. “Дээжис фүүд” ХХК, О.Олзбаатар

15. “Сэрж интернэшнл” ХХК, Н.Баярцэцэг

16. “Стимо” ХХК, Н.Базаррагчаа

17. “Суман гүн” ХХК, Н.Дашхүү

18. “Батбайгаль” ХХК, Байгальмаа

19. “Сибирь хлеб” ХХК, Н.Отгонжаргал

20. “Монбатжил” ХХК, С.Тунгалагсайхан

21. “Наран Тист” ХХК, Т.Сувдаа

22. “АМДЕ” ХХК, Г.Дэлгэрмаа

23. “Крош” ХХК, Ш.Отгонбаяр

24. “Монкек” ХХК, Х.Баярхүү

25. “Мөнх ундармал” ХХК, Р.Сугарсүрэн

26. “Тэнгэрийн хишиг” ХХК, У.Орхон

27. “Атар хишиг” ХХК, Ш.Хишигсүрэн

28. “Монбагет” ХХК, Т.Алтанхуяг

29. “Кокодесерт” ХХК, Ш.Алтантуул

Мөн уриалгыг бүх дэлгүүр, супермаркет-д хүргүүлэх зорилготой ажиллаж байгаа аж.

Х.Даваа