Би найз залуутайгаа таван жил үерхэж байна. Хоёр биенийхээ гэрээр орж гардаг, аав ээж нь ч надад сайн.  Хамгийн сонин нь намайг ерөөсөө хамт амьдаръя, бэр гуйя гэдэггүй. Тэгсэн хэрнээ салъя гэхээр салдаггүй  муудсан ч сайндсан ч хамт л байдаг.

Яг үнэндээ эмэгтэй хүний хувьд суух, үгүй нь тодорхойгүй таван жил болохоор суувал суугаад больбол болиг гэж бодох болсон.  Тэгсэн гадагшаа сурахаар явах гэнээ. Явахдаа ерөөсөө цуг явъя гэхгүй юм.  Тэгсэн хэрнээ намайг  2 жил хүлээ гэнээ.  

Ирэхээр чинь 2уулаа яах уу? гээд асуухаар  байдгаараа л байна ш дээ гэх юм.  Би одоо 25 настай.  Тэгтэл тэр хүн 27 настайд минь ирнэ.  Тэгээд хүүхэдтэй болно хамт амьдарна гэж ярихгүй байгаа хүнийг яаалтай билээ.

Би бол хүүхэд гаргаад сайхан амьдрахыг хүсэж байна. Тэрийгээ хэлэхээр арай болоогүй гэх юм. Яах ёстой юм бол. Нийлэх дээрээ тулбал сарын дотор нийлээд 3 сарын дотор нэг гэрт ороод одоо гурван хүүхдийн аав ээж болсон хүмүүс бид 2ын найзууд дунд байна. Тэднийг харахаар бодохоор нийлэх ёстой хүмүүс нь нийлж, нийлэх ёсгүй нь ингээд над шиг хамт амьдрахгүй байдаг юм байна гэж бодож байна.

Он гарангуут гадагшаа  явахаар нь би одоо 2 жил хүлээх үү? Эсвэл амьдралаа бодох уу?