Сайн байцгаана уу. Хүмүүсээ надад чин сэтгэлийн зөвлөгөө хэрэгтэй байна. Битгий элдвээр хэлж, баалаарай гэж хүсэх байна.  

Би нөхөртэйгээ 1 жил үерхээд хамт амьдраад гурван жил болж байна. Сүүлийн үед байнга маргах болсон болохоор би нөхрөө хардах нь багасаасай гэж гэрээсээ түрдээ явсан.  Өдөр болгон залгаж, дахиж хардаж, утас үзэж, миний мэйл, фэйсбүүк, твиттерийг шалгахгүй гэж амалсан.  

Хичнээн ч маргасан дахиж нэг ч удаа гар хүрэхгүй гэдгээ хэлсэн. Гурван жил хамт амьдрахад 5 удаа зодсон. Нэгэн дээр нь бүүр үсдэж чирээд аймшигтай байсан.  Зодсныхоо дараа нээх сайхан хайлсан тугалга шиг ааштай. Бусад үед халамжгүй, хөндий, секс дээр ч гэсэн өөрийгөө болгоод л унтаад өгдөг.

Манай ажлын нэг залуу надад их сайн. Анх ажилд ороход л сайн байсан.  Их халамжилна. Байгуулллагаараа зугаалгаар явахаар нээх халамжилна. одоо ч сайн. Байнга л болзоонд урьдаг. Нэг удаа тэр хүнтэй болзоод үздэг юм бил үү гэж бодох боллоо.  Эсвэл дэмий юм болов уу.

Эсвэл хямраад элдэв юм бодоод байна уу. Яах уу