Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн ихэнх нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 41 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байнa.