Баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна.