Сайн байна уу. Би нэг сонин байдалд орчихоод байнаа. Өөрөө өөртөө ч эргэлзээд байгаа юмаа.  Би захирлынхаа хувийн туслахаар ажилд ороод 2 жил болж байна. Эхнэр хүүхэд, явсан хүүхэн, найзууд, юу идэж уух дуртай гээд би бүхнийг нь мэднэ. Сүүлийн жил гаран захирал эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа юмаа. Нэг хэсэг аягүй их шоудаж явдаг байсан.  Тэгээд сүүлийн үед  нэг их орж гарахаа больсон ажил ажил гээд байнга л оройтох болсон.  Оройтох бүрдээ надаар хоол хийлгүүлж, маргааш нь өмсөх хувцасаа бэлдүүлээд байгаа. Би ч нэг их юм бодоогүй байсан юмаа. Тэгсэн  уржигдар согтуу ирчихээд чи надтай суувал ямар байна. байнга ингээд байж чадах уу? чи миний ямар хүн гэдгийг мэднэ. Би ч чамайг мэднэ. 2уулаа хамт амьдаръя гэх юм.  

Би найз залуугүй ч гэсэн эмэгтэй хүний бардам зан байна даа. Согтуудаа ингэж хэлээд байхдаа яахав дээ гэж бодож байгаа.  Бас эхнэр, хүүхдийг нь салсан дээр нь эзгүйчилж байгаа юм шиг эвгүй санагдаад байнаа.  

Гэхдээ би захиарлыгаа харж явдаг. Эр хүн за бол за гээд хэлсэн ярьсандаа хүрдэг.  Нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлчихсэн,  өөртөө итгэлтэй, цэвэрхэн сайхан л залуу.

Уг нь би  баярлаж, гайхах, эргэлзэх зэрэгцэж байсан ч өчигдөр захирал миний хэлсэнг бодож үзсэн үү гэж асуусан.  Би яг яахаа мэдэхгүй байнаа.  Яах вэ? Үзээд алдах уу? эсвэл дэмий юм дэмий гээд ажлаа солих уу?