Би нөхөртэйгээ амьдраад 11 жил болж байна.  Надаас 8 ах л даа. Намайг ажил хийлгэх дургүй гэрт байлгадаг.

Гэрийн үйлчлэгч авсан болохоор би 2 хүүхдээ, нөхөртөө, гэртээ анхаарахаас өөр зүйл хийдэггүй. 

Сүүлийн дөрвөн сар нөхөр маань ажил ихтэй байнга шахам оройтох болсон. Хааяа үнэртэй ус, зангиа, түлхүүрийн оосор, үзэг  хүн өгсөн гээд бэлэг үе үе авч ирээд байгаа. би анхандаа нэг их анзаараагүй байсан.  Хүмүүс нөхөр чинь залуухан охинтой явж байна, чи болгоомжтой байгаарай  гэж хэлж ч байсан.

Яагаад ч юм совин татаад найзуудтайгаа гарна гэж хэлээд нөхрөө ажлынх нь гадаа сахиж байгаад дагаж явсан. 25 хүрч байгаа болов уу гэмээр царай муутай, нээх алцан, хачин халтар гэмээр сонин охинтой гарч ирээд хүргэж өгсөн.  Гэрийнх нь гадаа машнаа унтраагаад нилээн удаан зогссон. Уржигдар дагасан чинь тэр хачин охиноо дахиад хүргэж өгч байна лээ. Бас л нилээн удсан. Машиндаа хааяа л хийдэг бололтой юм. Буудалд орж байгаа, буудлаас гарч байгааг нь баталгаажуулсан.

Утсыг нь шалгасан чинь 8805-тай дугаараас баахан битүү утгатай юм бичсэн байна лээ.  Тэгэхээр нь нөхрийнхөө төлбөрийг төлөхдөө хуулгыг нь харсан чинь өдөрт нилээн олон удаа ярьдаг юм билээ.

Уг нь эхнэртэй 2 хүүхэдтэйг нь мэдсээр байж тэр охин одоо яг яах гээд байгаан бол.  Нөхрийн утсан дээр миний зургууд хангалттай байгаа. Намайг утсан дээрээ хань гэж хадгалсан байгаа.

Надад баригдахгүй гэж хичээж байгаа нөхрөө хараад, өөрсдөө больчих болов уу гэж бодоод сар гаран хүлээлээ. Өөрчлөгдсөн дээрдсэн зүйл алга. Өөрийгөө өөрчиллөө, романтик болзоо, гэр бүлийн зугаалга хийж үзлээ.  Харддаггүй ч хардаж үзлээ.  

Яах вэ 35 хүрчихээд нөхрөөсөө салах уу? эсвэл юу ч мэдээгүй юм шиг ингээд аз жаргалтай байгаа дүр эсгээд явах уу?