2014 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүнээс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 5-7 градус дулаан байна.