Надад үнэхээр хэцүү байна. Өчнөөн олон жил хайртай гэж хойноос гүйж хамт амьдарчихаад одоо намайг жирэмсэн байхад ингэж зовооно чинээ бодсонгүй. Яг яахаа мэдэхгүй байнаа.  Та бүхэн  надад яг яах ёстойг хэлж өгөөч гэж хүсэж байна.

 Би нөхөртэйгээ амьдраад  гурван жил болж байна. Одоо  таван сартай жирэмсэн.  Тэгсэн нөхөр байнга л секс хиймээр байна гээд байх боллоо. Би болохоор гэдсэндээ түүртээд ч юм уу, сэтгэл санаа тогтворгүй болоод ч тэр үү нэг их хүсэхээ больчихсон. Намайг дургүйцэхээр  хүчээр хийж байж санаа нь амардаг болчихсон.  Эртээд би чамаас таашаал авахгүй байна. Чамайг хуурч байхаар нэг биеэ үнэлэгч аваад та 2той зэрэг хиймээр байна гэж намайг баахан уйлуулсан. Согтуудаа элдэв юм ярих болсон.  Бас  хиам барьчихаад минийх руу хийнэ гэж дайраад би арай гэж гэрээсээ зугтаж гарсан.

Өнгөрсөн хугацаанд ерөөсөө ийм байгаагүй. Миний нөхөр яагаад ингээд эвдэрчихэв. Сэтгэл судлаач руу дагуулж явадг юм бил үү?  Хүүхдэд маань энэ гаж зуршил нь удамших болов уу?  одоо ингэж байгаа хүн цаашид яах бол?  Эцэг эхэд нь хэлэх үү? Өөрсдөө ярилцаад тохирох уу?