Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төвийн нутгийн ихэнх, зүүн болон говийн нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтэнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 1-3 градус хүйтэн байна.