Сайн байна уу.  Би найз залуутайгаа  2 жил гаран үерхэж байгаад саяхан салсан юмаа.  Хэтэрхий олон эгчтэй болохоор нь салсан.  Уг нь би тэднийд, найз залуу манайд хонодог байсан. Өнгөрсөн хугацаанд эгч нарын оролцоо хангалттай их байснаас нь болж бид 2 маргалддаг байгаад нэг л өдөр би салъя гээд хэлчихсэн. Тэгсэн найз залуу тэгий гэнгүүтээ нээх сонин болонгуутаа  уулзахгүй ярихгүй болчихсон. Одоо салаад уулзалгүй  гурван сар болж байна.  Сүүлийн гурван сарын хоёрт нь  7 хоногт 3-4 удаа шоуддаг бололтой юм. Байнга л согтуудаа залгах болсон. Ядаж байхад согтуу залгасных нь маргааш нь хэдэн эгч нар нь чамаас болж уусан гэх юм.  Хамт байхаар  чамаас болж  миний дүү өөртөө анхаарал хандуулсангүй гэх.  Салахаар чамаас болж архи уугаад байна гэх юм. Би одоо яг яах ёстой юм бэ?