Би найз залуутайгаа гурван жил үерхсэн. Хоёр гэрийнхэн маань ч  бид 2-ыг хуримаа хийнэ гэж боддог байсан. Сүй тавьсан.  Өнгөрсөн гурван жилд аль сайндаж муудахыг тэр гэхэв дээ.  Бид 2 маргалддаг л байсан.  Дараа нь сайндаад тэврэлдээд л унтдаг үнэхээр аз жаргалтай сайхан байсан.  

Гэхдээ сүүлд нэг дугаар андуурч залгасан юмнаас болж бид 2 нилээн маргалдсан.  Маргалдаад хэн хэндээ гомдмоор үг хэлсэн.  Тэгээд уулзаагүй 2-3 хонож байтал найзуудтайгаа шоудаж байгаад тааралдсан. Тэр үед баахан залуучууд, тэгээд нэг охинтой явж байхаар нь бас л гомдоод баахан л муудалцсан.  Гол нь тэр охин нь манай хүнээс сугадаад явж байсан болохоор  би уур хүрээд үг хаячихсан юмаа.   

Тэгж муудалцснаас хойш одоо яг нэг сар 5  хоног болж байна.  Өнгөрсөн хугацаанд нэг ч залгасангүй. Би ч залгасангүй. Смс бичээгүй.  Фэйсбүүк дээрээ надтай сүй тавьсан гэдгээрээ байгаа.  

Хамгийн аймшигтай нь өөр охидуутай авхулсан зургаа ФБ-тээ хийдэг. Бас өөрийнхөө нийлдэг байсан найзуудаасаа нэгтэй нь үерхдэг болсон юм шиг байна лээ. Тэр охин нь манай хүнтэй хамт авхуулсан зургаа хийсэн чинь найзууд нь шинэхэн хос мос гэчихсэн байсан.  Бас хоёр ч найз нь тэр охинтой явалдаж  байгаа гэж байсан.  

Салаад хэр удсан гэж  өөр хүнтэй болж байгаан бол?  Энэ чигтээ салах ёстой юу?  Эсвэл намайг шалгаж байгаа юм болов уу?