Та бүхнээс нэг зүйлийг асуумаар байна. Багаасаа үерхсэн нэг сайхан найзтай юмаа би.  Хэн ч харсан сайхан бүсгүй болохоор  эрчүүд их эргүүлдэг. Нөхөр нь гэж аймшигтай хартай, зоддог залуу байдаг. Хоёрын хоёр хүүхдийг нь гаргаж өгчихөөд байхад байнга хардаж зоддог. Сүүлд нүүр амыг нь аймаар болтол зодоод, хавиргыг нь хугалаад найз маань эмнэлэгт хэвтсэн. Тэгэхдээ өндрөөс унасан гэж худлаа хэлээд л нөхрөө өмгөөлсөн.  Эмнэлэгээс гараад нөхрөөсөө сална ингэж зодуулж хардуулж чадахгүй гэж  аав ээжийндээ байсан.  Тэгсэн хэрнээ л эргээд нийлчихсэн. яаж байгаан бэ наад хүнийхээ гарт үхэх чинь дутаа юу гэхээр хүүхдүүдээ бодоод гэх юм. Байнга харддаг нөхөр хэзээ найзыг маань алчих бол гэж бодохоос айгаад  би нөхөртөө хэлсэн чинь хэсэг гэртээ байлгая гэж ярьсан.  

Найз бүсгүйгээ хоёр хүүхэдтэй нь тэр нөхрөөс нь салгах уу? эсвэл дахиад зодуулахыг нь хүлээх үү?  Яах ёстой юм болоо?  Эр эмийн хооронд илжиг жороолох дэмий гэж хааяа бодох юм. гэхдээ нүдэн дээр гундаж байгаа найзыгаа харахаар л яахаа мэдэхээ байчих юм.