Хүйтний улирал эхэлмэгц иргэд ханиад томуугаар өвчлөх нь элбэг байдаг. Энэ жилийн ханиад хоолойнд нөлөөлж хоолой хөндүүрлэх, өвчлөх магадлал өндөр байгаа.

Иргэд ханиад хүрмэгцээ эмийн санруу гүйж өөрөө мэдэх, мэдэхгүй эмийг авч хэрэглэдэг. Ингэснээрээ өвчнөө эдгээх биш улам өвчлүүлдэг нь харамсалтай. Тэгвэл нэгэн иргэнд тохиолдсон явдлыг уншигчиддаа анхааруулах үүднээс хүргэж байна. Ханиад хүрч хоолой нь өвдсөн иргэн эмийн сангаас эм авч уугаад хоолой нь идээлж эрүүл мэнд болон гоо сайхнаараа хохирсон байна.

 

 

 

 

 

 

 Иймд та бүхэн:


1. Хоолой өвтгөхгүй байх бүх л төрлийн арга хэмжээг авах. Бүү даар, хүйтэн зүйл бүү уу. Хоолойны өвчин хэлж ирдэг гэдгийн анхаар
2. Хэрвээ та гам барьж чадаагүй хоолойгоо өвтгөсөн бол эмийн санруу биш эмнэлэгрүү алх. Эмийн санч эмч биш. Таны хоолойн өвчин ямар шатандаа явж байгаа талаар мэдлэггүй, мэдээлэлгүй. Лам бас Бөө нарлуу бүү зүглэ.
3. Эмчид үзүүлээд эм тариа бичиж өгсөн бол тэр эм тариаг нь л ав. хэн нэгний сайн санаалж хэлсэн хямдхан чанаргүй эм тариаг битгий аваарай. Тэгээд ч та хогийн сав биш шүү дээ.
4. Таны аав ээж ах эгч дүү хүүхэд найз нарын чинь хоолой өвдсөн бол өрх дүүрэг, хувь хувьсгалын эмнэлэгрүү дагуулаад яваарай.

 

     Мөн энэ онд "Монос" эмийн сангийн эмийн санчийн буруутай үйдлээс болж 16 нярай өвчилсөн хэрэг гарсан.  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 4 хоногтойгоос 3 сар хүртэлх 16 нярай “Люминал” хэмээх эмэнд хордосн юм. Тодруулбал эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдэд эмчийн зүгээс сэтгэцэд нөлөөтэй “Люминал” эмийг хүүхдийн тунгаар бичиж өгсөнийг “Монос-Эх нялхас” эмийн санч алдаа гарган том хүний тунгаар өгсөн учраас тухайн эмийг хэрэглэсэн нярай хүүхдүүд ийнхүү хордсон юм. Ингээд эмэнд хордсон 16 нярайн хоёр хүүхдийн биеийн байдал нилээд муу байсан бөгөөд эрчимт эмчилгээний тасагт нэлээд хэд хоног хэвтэн эмчлүүлж байгаад одоогоор биеинй байдал нь хэвийн болж эмнэлгээс гарчээ. Энэ хэрэг явдал гарсаны дараа эмэнд хордсон нярай хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй уулзаж байхад  тэд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд ирээдүйд ямар нэгэн хохирол учрахгүй байгаа гэдгээс маш их айж буйгаа хэлж байсан юм. Хүүхдүүдийн уусан Люминал гэх эмийг зөвхөн эмчийн заавраар маш бага тунгаар уух ёстой байдаг тухай сонссон тэд эмч нар эмийн хордлогыг цаг тухайд нь тайлж эмчилгээ хийсэн ч цаашид хэдэн жилийн дараа тархинд нь нөлөөлөх вий гэх айдастай үлдэж буйгаа хэлж байсан юм. Хэдий эмч биш ч гэлээ хүний эрүүл энхийн төлөө зүтгэдэг, эмийн талаар мэдлэгтэй байх ёстой эмийн санч нар иргэдийн эрүүл мэндэд халдсаар байх уу? 

 

      Мөн “Эмийн сангийн ажилтны хайхрамжгүйгээс болж найман настай хүү амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал: Хүүнийн бие өвдөж, ядаргаанд орсон тул аав, ээж нь өвлийн амралтын хугацаанд арав хоног эмнэлэгт хэвтүүлээд гарчээ. Хүүг эмнэлгээс гарсан даруйд аав, ээж нь эм уулгалгүй хүлээж, арванхоёрдугаар сарын 1-нд аймгийн төвийн “Монос” эмийн сангаас эмчийн бичиж өгсөн зааврын дагуу “Витамин в денк” авч уулгаж эхэлсэн аж. Эм ууж эхэлснээс хойш дөрөв дэх хоног дээрээ хүүгийн бие эрс муудан гэрийнхнээ сандарган, эмнэлэгт хүргэгджээ. Түргэний эмч уушгиндаа хатгаатай, даралт нь унасан хүүд сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна. Ингээд өвчтөний ууж байсан эмийг шалгатал хүү том хүн өдөрт нэгийг уух учиртай даралт бууруулдаг “Амлоденк”-ийг өдөрт хоёр удаа ууж байж. Балчир үрийнхээ үхлийн шалтгааныг мэдсэн аав, ээж нь эм худалдан авсан эм үйлдвэрлэгч “Монос” компанийн эмийн санд очиход жорын дагуу авах ёстой байсан “Витамин денк”, хайхрамжгүй эмийн санчийн зөрүүлж өгсөн “Амлоденк” хоёр нэг дор өрөөстэй байсан аж.  Талийгаач хүүд эм олгосон Э.Оюунномин эм найруулагч болохоос эмийн жор олгох эрх бүхий ажилтан биш байсан бөгөөд эмийг андуурч, зөрүүлж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хохирсон, хохироосон хоёр нь тодорхой энэ хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс цөөнгүй сар шалгасан боловч Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүгийн цогцосноос эмийн хор илрээгүй гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ” гэсэн байна.