УИХ-ын нэгдсэн чуулган яг одоо болж байна. Сая  Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхоролыг томилох тухай байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа. Улмаар сайдаар томилох эсэхэд  санал хураахад нийт гишүүдийн олонх буюу 93,1 хувийн саналаар сайдын суудалд томилогдлоо. Нэгдсэн чуулганы хурлын үеэр нэр дэвшигчдэдтэй холбоотойгоор гишүүд ямар нэгэн эсэр санал дүгнэлт хэлээгүй юм.