УИХ-ын  нэгдсэн чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж байгаа. Үдээс өмнөх хуралдаанаар  С.Баярцогт ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхорол Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд, Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайдаар томилсон.  Дөнгөж сая  Ц.Даваасүрэн гишүүн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.  Одоо УИХ-ын гишүүд Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатаас асуулт асууж байна.