Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагч, төсвөөс цалинждаг зөвлөхийн орон тоог цөөлөх, зардал хэмнэх чиглэлийн хүрээнд Ерөнхий сайдын зөвлөхийн орон тоог 4 болголоо. Ингэснээр жилд 140 сая төгрөгийн хэмнэлт гарах тооцоо байна.   Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдтэй. Эдгээрээс орон тооны долоон зөвлөх байсан бөгөөд тэднийг ийнхүү цөөлж байгаа юм. Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхүүд цалин авдаггүй ажээ.