Өнөөдөр фэйсбуук сайтаар тарсан шуугиант зургийн нэг нь хууль бусаар агнасан баавгайн зураг байлаа. Энэхүү зураг дээрх зарим хүн нь хужаа, биш монгол хүн гэсэн яриа их байв.

Хориотой ан агнуурт багтах энэ анг хийсэн хүмүүс ямартаа ч Монгол баавгай агнасан нь энэ зургаас харагдаж байгаа юм. Сүүлийн үед хүмүүсийн хориотой ан хийсэн зургууд интернэт сайтуудад тавигдан энэ хэрэгт нэр бүхий хүмүүс ч холбогдоод авсан харин энэ удаад бүүр хятад иргэд орооцолдоод авлаа. Байгаль орчны яам болон холбогдох албанаас ангийн зөвшөөрлийг олгодог. Харин энэ зураг дээрх эрхмүүд ямар газраас зөвшөөрөл аван баавгай агнасан гэдгийг холбогдох албаны газрууд хянах хэрэгтэй болов уу. Энэ мэтээр улс орны баялагаа бага ч гэлтгүй устган хөнөөгөөд байвал ирээдүй хойч үед юу үлдэх бол доо ...

С.Баяр