Балут нэртэй энэ хоол Филиппиний хотуудын гудамжаар ихээр зарагддаг хоолны нэг аж. Гадна хальстай нь чанан бэлэн болгосон өндөгийг ингэж нэрлэх бөгөөд дотор нь галууны дэгдээхэйн дутуу хөгжсөн ураг байдаг аж.

Гудамж талбайгаар нийтлэг зарах энэ хоол эрүүл мэндэд тустай гэж тус улсын иргэд ихээр иддэг байна.