Засгийн газраас Чингис бондын нэлээд хэсгийг барилгын мате­­риа­лын үйлдвэрлэлийн   хөг­жилд   зарцуу­лахаар шийдвэр­лэ­жээ.

Тодруулбал, Барилга хот бай­гуу­­лалтын яамнаас 20 гаруй төсөл, хөтөлбөр санал болгосноос эхний ээлжинд 10 гаруй хөтөлбөрийг хам­руулахаар болсон байна. Эхний ээлжинд цемент, арматур, хайрганы үйлдвэрийг хамруулж, аймаг бүрийг хайрга, элсний карьер­тай, цементийн, зуурмагийн үйлд­вэртэй  болгох зорилт тавьжээ. Шинээр барьж буй барилгууддаа дотооддоо үйлдвэрлэсэн барилгын материалыг ашиглах нь орон сууцны үнэ буурах нөхцөлийг ч бүрдүүлнэ гэж үзжээ. Тиймээс цемент, арматур, ханын материал, тоосго, хөнгөн, бетонон блок, хуванцар, яндан хоолой гээд 20-иод нэр төрлийн материалыг Монголдоо үйлдвэрлэхээр болсон байна. Үүнд Чингис бондоос 500-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна.