НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САР ИХ МОРЬ ОДТОЙ, ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

Аргын тооллын: 2015.8.15, Бямба гараг

Наран ургах шингэх: 05.54-20.06

Үс засуулбал: Нас ахар болно

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

 

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.