09:00 цагт: Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Төвийн бүсийн Удирдах ажилтны зөвлөгөөн Тусгаар тогтнолын ордонд эхлэнэ. Утас: 77444184


09:00 цагт: МУИС-ийн Монгол Япон Төвд "Монгол сурвалж судлал" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Тус хуралд Монгол, Япон, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Чех, Польш, Итали зэрэг 10-аад орны монголч эрдэмтэд судлаачид оролцоно. Утас 99012998, 88693545


09:00 цагт: Азийн форум (Asia Forum)-аас Нээлттэй нийгэм форумтай хамтран Хүний эрхийн хамгаалагчдын үндэсний зөвлөгөөнийг Нээлттэй нийгэм форумын байранд зохион байгуулна. Утас 313207, 86189393


 

10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсний дагуу БЗД-ийн 13-р хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, СХД-ийн 22-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг, СХД-ийн 24-р хороонд 60 ортой Ахмадын сувилал, СХД-ийн 21-р хороонд Өвөр гүнтийн 11 км автозам, БНД дүүргийн 2,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 км авто зам барих, ЧД-ийн 19-р Гүнтийн давааны автозам, ЧД-ийн 7, 12-р хороонд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барих ажлуудыг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 91040607


10:00 цагт: "Азийн орнуудын эх хэлний сургалтын загвар ба Монгол хэлний сургалтын өнөөгийн байдал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэнгийн номын санд болно.


11:00 цагт: Өршөөлийн тухай хуулийг эсэргүүцэж, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн Ард түмний хөдөлгөөний гишүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: Энэ хичээлийн жилээс "Энэрлийн түүчээ" ТББ-аас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан нээх  цэцэрлэгийн үйл ажиллагааг олон, нийт хүүхэд багачуудад танилцуулах зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Утас: 89069935, 89010085, 89010885


11:00 цагт: Төрийн Орон Сууцны корпораци, Монголын Залуучуудын Холбоо хамтран залуусыг орон сууцжуулах асуудлаар Монголын Залуучуудын холбооны төв байранд мэдээлэл хийнэ. Утас: 99098238, 88101990, 89093049


11:30 цагт: Нийслэлийн БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн байранд Хөршийн холбоо хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллага сайн хөршийн холбоог бэхжүүлхэд хэрхэн хамтран ажиллах, ямар санал санаачлага, хамтын ажиллагааг бий болгох ёстой талаар сурталчилан таниулах өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 99102350


12:00 цагт: "Их талын нүүдэлчид ба Торгоны зам" үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэнд Монгол-Хятадын археологчидийн 10 жилийн судалгааны дүнд судлан илрүүлсэн 200 гаруй шинэ олдворуудыг анх удаа толилуулна. Утас: 70110911, 96567876


12:00 цагт: “Барилга Орон Сууц 2015” үзэсгэлэн яармагийн нээлтийн үйл ажиллагаа "Мишээл Экспо" төвд болно. Утас: 99905443, 70113333, 99000981