Барилга орон сууц сурталчилгааны төв 2 дахь зөвлөгөөгөө Шинэ орон сууцны гэрээний сэдвийн талаар хөндлөө. Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд хийгдэж байгаа орон сууцны гэрээ нь хэт нэг талын эрх ашгийг хөндсөн байдаг нь судалгааны 30 гаруй гэрээнээс харж болно.

Мөн энд нэг зүйлийг онцлон хэлэхэд том компани нэр шигээ сайн гэрээтэй байна гэсэн асуудал харьцангуй ойлголт юм билээ. Монгол улсын шүүхийн шийдвэрийн санwww.shuukh.mn цахим хуудсанд 2011 оноос хойш иргэний  хэргийн холбогдолтой анхан шатны шүүхээр 61324 шийдвэр гарсан байна. 2013 09.05 байдлаар Хэрвээ та орон сууцтай холбоотой гарсан гэрээний маргааныг иргэний хэрэг дээр маргааны төрлөөр шүүж үзэж болох юм.

1.    ИРГЭНИЙ ХУУЛЬ

 Компаниудын гэрээний  нэр нь янз бүр байдаг. Ж:нь Орон сууц захиалан авах гэрээ; Орон сууц захиалан бариулах гэрээ; Орон сууцны захиалга,захиалга гүйцэтгэлийн гэрээ; Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ; Орон сууц захиалан бариулах тухай гэрээ; Захиалгаар орон сууц бариулах хөрөнгө оруулалтын гэрээ; Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ гэх мэт. Нэрний хувьд нэг их ач холбогдолтой зүйл биш. Нэг барилгын компани гэрээгээ “Орон сууц хамтарч бариулах тухай гэрээ” гэж нэрлээд барилгын ажил саатаж зогссон үед хариуцлага хүлээхгүйн тулд хамтарч барьж байгаа учир эрсдлээ хамтдаа үүрнэ гэж бултах арга хайсан гэдэг. Орон сууцны хамгийн эхэнд байдаг  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ буюу ЕРӨНХИЙ ЗҮЙЛ гэдэг дээр захиалагч, гүйцэтгэгчийн төлөөлөлөө бичээд МУ иргэний хуулийн 243-262, 343-358-р зүйлүүдээр зохицуулагдана гэж ихэнх барилгын компаниуд оруулсан байдаг. Ихэнх гэдгийн учир нь зарим нэгэн компаниуд Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ гээд эдгээр нь хэддүгээр заалт зүйл гэдгийг бичээгүй байх жишээтэй. Иргэний хуулийн

  • 243-262 –р зүйл заалтууд  Худалдах, худалдан авах гэрээ
  • 343-358 –р зүйл заалтууд Ажил гүйцэтгэх гэрээний заалтууд байдаг.

2.    БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ

Харин Барилгын тухай хуулийг удирдлага болгоно гэж гэрээн дээрээ заасан компани цөөхөн байсан. Барилгын тухай хуулийн чухал заалтууд нь

  • 9.1.1. Барилга байгууламж нь хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байна. 
  • 9.1.3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангасан
  • 12.4 Барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байна.
  • 12.5 Энэ хуулийн 12.4 заасан хугацаа дуусгавар болох үед ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгч хамтран үзлэг хийж шаардагдах арга хэмжээг авснаар баталгаат хугацаа дуусгавар болно.

Нэг томоохон компанийн баталгаат хугацааны гэрээн дээр Барилгын баталгаат хугацаа орон сууцыг хүлээлгэн өгсөнөөс хойш 1 жил байх ба энэ хугацаанд барилгын хийц, гадна, дотор өрлөг, засал, цахилгаан сантехникийн шугам тоноглолд илэрсэн согог гэмтэл, ашиглалтын бус шалтгаанаар гарсан эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр засварлана гэжээ. Энэ гэрээний заалт дээр мэдээж 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу