Тайз дэлгэцийн урлагт өөрийн гэсэн өнгө төрх, авьяас чадвараараа ялгарч яваа залуу жүжигчин бол СТА Г.Отгонцэцэг юм. Тэрбээр уран бүтээл, гоо үзэсгэлэн, эрс шийдэмгий төрхөөрөө ч олны анхаарлыг татдаг.

Сайхан бүсгүй маань өөрийн амьдралын хамгийн аз жаргалтай мөчөө "Хүний амьдралд баяр жаргалтай мөчүүд олон байдаг. Зовсны эцэст жаргана гэж зовлонгийн дараах мөч хамгийн амттай байдаг. Түүн шиг бид нэг уран бүтээлийн ард гарах гэж дөрөв таван сар хөдөлмөрлөж халаалтгүй хүйтэн үед хөрч,тоос шороотой тайзан дээр мөлхөх үе олон байдаг" хэмээн ярих дуртай.

Тэрбээр сүүлийн үеийн шинэ давалгаанд нэгдэж будаггүй төрхөө дэлгэв. Түүний будаггүй төрх олонд ихээхэн таалагдаж илүү хөөрхөн юм хэмээн магтуулаад авлаа.

О.Ариун