Монголын орчин үеийн хөгжмийн урлагт залуу авьяастнуудыг амжилтанд хүрч, уран бүтээлээ хийх анхны шат болсон "Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?" уралдаан өмнө нь хоёр удаа зохион байгуулагдсан билээ.

Тэгвэл тус уралдаан энэ жил "My Voice" хэмээн нэрээ өөрчлөн шинэлэг өнгө төрхтэйгээр үзэгчдийн хүртээл боллоо.

Нэвтрүүлгийн шүүгчээр “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо хөгжмийн зохиолч, продюсер МУСТА Б.Чинбат нар ажиллаж байгаа юм.

“My Voice” наадмын телевизийн шоу нэвтрүүлэг өнгөрөгч амралтын өдрүүдэд эхэлж үзэгчдийн хүртээл болов. Энэ удаад олон авьяастнууд өрсөлдөж байна. МУГЖ Баттулга буюу Аглуу зочин шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд оролцогч 365 Б.Анхтуяа-Мөрөөдлийн зүүдийг ханьсан дуулжээ.

Д.Ана