Манай улсын төсвийн алдагдлын хэмжээ энэ оны найман сарын байдлаар улсын төвсийн алдагдлын хэмжээ 679 тэрбум төгрөгт хүрэв. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 867.3 тэрбум болж тэлжээ. Ийнхүү сар хүрэхгүй хугацаанд 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж.

Алдагдлыг дагаад татварын орлого есдүгээр сард 165.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 252 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 34 тэрбум, бусад татвар хураамжийн орлого 23.7 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн ихээхэн нөлөөлжээ. Харин экспорт, импортын үзүүлэлт мөн л буурсан үзүүлэлтэй гарчээ.

Экспортын хэмжээ өмнөх сараас 34 хувиар буурсан байгаа юм. Харин импорт өмнөх сараас 8.3 хувиар буурчээ. Харин өнгөрсөн онд гадаад худалдааны тэнцэл 1.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ онд 684 сая ам.долларын ашигтай гарсан хэмээн үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.

2016 онд уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, “Алт хөтөлбөр” болон “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж тооцлоо. Түүнчлэн, УИХ-ын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан ба хууль хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг буурах, татвар төлөгчийн илрээгүй байсан орлого, хөрөнгө ил болж, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, татварын бааз суурь өргөжсөнөөр ирэх онд татварын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Үүний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,981.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.3 хувьтай тэнцэх гэнэ. Мөн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,883.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувьтай байхаар тооцон боловсруулжээ.

Төсвийн хөрөнгө оруулалтын нийт зардлыг 443 тэрбум 557 сая төгрөг байхаар тусгасан байна. Төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын талаар Сангийн сайд Б.Болор 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 онуудын төсвийн төсөөллийн талаарх хуулийн төслийн талаар танилцуулгадаа, ирэх 2016 оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, уул уурхайн бус салбарын өсөлт, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний хэмжээ зэрэг үзүүлэлтүүд нь өөрчлөгдөж байгаатай уялдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зардал, хөрөнгийн зардал болон төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл зэрэг үзүүлэлтүүдийг зайлшгүй өөрчлөх шаардлага тулгарч байна.

2016 онд уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, “Алт хөтөлбөр” болон “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж тооцлоо. УИХ-ын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан ба хууль хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг буурах, татвар төлөгчийн илрээгүй байсан орлого, хөрөнгө ил болж, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, татварын бааз суурь өргөжсөнөөр ирэх онд татварын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэв.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад төсвийн хөрөнгө оруулалт багассан ч эдийн засгийн хямралтай талаас нь тооцвол их хэмжээний хөрөнгө оруулалтыг төсвөөс гаргах нь төрийн албан хаагчдыг цомхотгож, 1.6 тэрбумыг хэмнэхээс илүү төсөвт дарамт авчрахыг судлаачид шүүмжилж байна.

“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтаас орж ирэх хөрөнгө, “Алт”, “Мах” хөтөлбөр болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үр дүнд татварын бааз суурь нэмэгдэнэ гэж үзжээ. Ийн өөдрөгөөр төсөөлөх нь зөв ч гэлээ “Алт”-ынхандаа одоо хүртэл санхүүжилтийг нь өгөөгүй байгаа шүү гэдгээ санах хэрэгтэй биз ээ.

Түүнчлэн “Мах” хөтөлбөр нь хэрэгжиж чадах уу гэх асуулт хамгийн түрүүнд буув. Төсвөө хэмнэх бодлого барьж байгаа хэдий ч цаана нь алдагдал дагуулж буй нь хэвээрээ л үлдэнэ. Тиймээс муу төсөөлөлтэй төсөв батлавал эдийн засгаа аварч чадах уу. Мөн өр төлөлтийн цаг хаяанд ирж буйг сангийн сайд минь санаарай даа.

 

 

Х.Даваа