Дэлхийн мисс-т оролцсон Т.Батцэцэгийг танихгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл тэрбээр Дархан хотын "100 эрхэм" тоонд багтжээ. Энэ тухайгаа "Маш их талархаж байна. Олон хүндэтэй ахмадуудтай хамт шагнуулж байгаа нь миний хувьд нэр хүндийн хэрэг. Улам урам зоригийг надад өглөө. Цаашдаа илүү их амжилтыг гаргах эрч хүчийг нэмж өглөө. Дархан хотынхоо хүндэт номонд бичигдэн, нэрээ үлдээж байгаадаа маш их баярлалаа" гэв.

О.Ариун