Жүжигчин О.Цэнгэл гэх нэрийг сонсохоор "Сайн уу амьдрал минь" киноны гол дүрийн эмэгтэйн төрх буудаг биз. "Гоёлын даашинз", "Эр хүн болгож өгөөч", "Хамтран амьдрагч" зэрэг кинонд тоглосон билээ. Сүүлийн үед фэйсбүүкээ идэвхитэй хөтлөн сургаал айлдах болсон гэхэд буруутахгүй.

"Үнэгүй юм гэж хэзээ ч хаана ч байдаггүй юм шүү, дүү нар минь болгоомжтой бай, хүнээс юм авахдаа сайн бод, хэн ямар учраас яах гэж өгч байгааг, хүний юм хүнийх л байдгийг сайн санаарай, чиний олон сар хөдөлмөрлөж байж авах байсан зүйл хэдэн удаа нэг залуутай хамт оройн хоол идээд л чинийх болчихож байна уу, амархан бас үнэгүй. Гэхдээ үнэгүй юм гэж байдаггүй юм, үнэгүй юм харин чиний хамгийн үнэтэй зүйлтэй тэнцэхүйц үнэтэй байх ч магадлалтай. Тиймээс болгоомжтой бас ухаантай байгаарай" хэмээв.