Хөгжим бүжгийн коллежоос урлагийн гараагаа эхэлсэн "Консананс" хамтлагийн залуучууд монголчуудыг шуугиулж байна. Тэд монголдоо ховорт тооцогдох попера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд тэднийг дэлхийн энтэй дуучид болно гэдэгт итгэл хүлээлгэх хүмүүс цөөнгүй байна.

Учир нь монголын шоу нэвтрүүлгийн түүхэнд хувьсал хийгээд байгаа "Авъяаслаг монголчууд" шоу нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт авъяаслаг царайлаг шижигнэсэн залуус ёстой л нэг үзэгчдийг огшоож шүүгчдийг гайхшруулаад авлаа.

Тэдний хоолойн цар хүрээ үзэгчдээс өндөр үнэлгээг авсан бөгөөд шүүгчид эдгээр залуусыг олсондоо олзуурхаж байх шиг. "Консананс" хамтлагийн залуусыг дэлхийн хэмжээнд үнэлэгдэх попера чиглэлийн анхны монгол хамтлаг болно гэдэгт эргэлзэх хүн үгүй биз ээ. Ингээд авъяаслаг залуусын дараа дараагийн шатанд амжилт хүсээд "Авъяаслаг монголчууд" шоунд оролцсон бичлэгийг хүргэж байна.

www.Urlag.mn