2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 377 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 328 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-6, зорчигч-9. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал:СХД-ийн нутаг Баянхошууны замд Т.Приус маркийн авто машины жолооч Б нь N.Sunny маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 05 настай эмэгтэй Б, 03 настай эрэгтэй М нарын 5 хүн гэмтсэн. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ. Мөн СХД-ийн нутаг Хилчин хотхоны баруун замд Suzuki Solio маркийн авто машины жолооч Ц нь Kia Widebongo маркийн П жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 18 настай эмэгтэй А нарын 3 хүн гэмтсэн байна.