Хүүхдийнхээ хүйсийг төлөвлөнө гэдэг тун амаргүй зүйл боловч олон эцэг эхчүүд жирэмсэн болсноо мэдсэн цагаас л хүү болов уу охин болов уу гэж сэтгэл догдлон бодож эхлэдэг.

Хэдийгээр хүсэн хүлээж байсан хүүхэд нь биш байсан ч таны үр удам эрүүл саруул байна гэдэг хамгийн том аз жаргал байх болно гэдгийг мартаж болохгүй. Олон гэр бүлүүд хүүтэй эсвэл охинтой болохыг оролдож хүчин чармайлт гаргах явдал цөөнгүй байдаг. Энэхүү хүү эсвэл охины тухай асуудал хүн төрлөхтөнд эрт дээр үеэс одоог хүртэл хугацаанд шийдэхэд түвэгтэй асуудлуудын нэг байсаар ирсэн билээ. Хэдийгээр өнгөрсөн хорьдугаар зуунд анагаах ухаан эрчимтэй хөгжсөн ч энэ асуудлыг бүрэн шийдэж чадаагүй байна.

Ээж аавууд яагаад хүүхдийхээ хүйсэнд анхаарал тавьдаг вэ?
Хэдийгээр олонх хүмүүс ирээдүйд төрөх хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлыг эрхэмлэдэг боловч саяхны нэгэн судалгаагаар ээж аав болохоор хүлээж байгаа хүмүүсийг бараг 80% нь хүү болон охины аль нэгийг илүү ихээр хүсэн хүлээж байдаг байна. Үнэн хэрэгтээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эцэг эхчүүдийн 84% орчим нь хүүхдийнхээ хүйсийг урьдчилан тогтоох нь урам хугарах болон жирэмслэлтийг тээх эсэх талаар шийдвэр гаргахад чухал хүчин зүйл болдог гэж үздэг бөгөөд зарим улс хүүхдийн хүйсийг урьдчилан тодруулахыг хуулиар хориглодог байна. Ерөнхийдөө эрчүүд хүүтэй болохыг илүүд үздэг бол харин эмэгтэйчүүд охинтой болохыг илүүтэй хүсдэг. Гэвч зарим хосууд хүүхдийнхээ хүйсийг аль эрт ярилцан тохиролцсон байдаг. Ялангуяа хоёр дах жирэмслэлтийн үед тэдний гэр бүлийн хүйсийн харьцааг тэнцвэртэй болгох хүүхдийг хүсэн хүлээдэг.

Хүүхдийн хүйс юунаас хамаардаг вэ?
Хэрэв танай гэр бүл ирээдүйн хүүхдийн хүйсийн асуудалд анхаарал хандуулж байгаа бол юуны өмнө эмэгтэй хүн биологийн хувьд хүүхдийн хүйсэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чаддаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн болгоны өндгөн эс зөвхөн Х хромосом агуулж байдаг. Харин эр бэлгийн эс Х болон Ү хромосомын аль нэгийг агуулж байдаг. Хэрэв Ү хромосом агуулсан эр бэлгийн эс үр тогтолтонд оролцвол тухайн эмэгтэйгээс хүү төрөх болно. Харин Х хромосом агуулсан эр бэлгийн эстэй нийлвэл ирээдүйд охин төрөх болдог. Бэлгийн харьцааны төгсгөлд 200 гаас 400 сая эр бэлгийн эс эмэгтэй хүний үтрээнд орж ирдэг. Эдгээрийн зарим нь Ү хромосом агуулсан байдаг бол харин нөгөө хэсэг нь Х хромосом агуулсан байдаг байна. Эм бэлгийн эстэй зөвхөн ганц эр бэлгийн эс нийлж үр тогтолт явагддаг. Хэрхэн хүүтэй болох талаарх бүх онол Ү хромосом агуулсан эр бэлгийн эсийг үр тогтолтонд оролцох тэрхүү арга замд үндэслэгддэг . Статистик судалгаагаар 51 хүү тутамд 49 охин төрж байдаг гэсэн үзүүлэлт байдаг. Биологийн хувьд эр хүйсийн ураг илүү эмзэг байдаг учир байгалийн зохицуулгаар хүйсийн тэнцвэрийг хадгалахын тулд ийм харьцаатай төрдөг гэнэ. Хэрэв гэр бүл нэг эсвэл түүнээс олон охинтой бол тэдний хүүхдүүд ижил хүйсийнх байх магадлалтай гэсэн хууч яриа сонсож байсан байж магадгүй. Хэдийгээр ийм яриа байдаг боловч энэ бол ташаа ойлголт юм. Хэрэв танайх гурван хүүхэдтэй бол дараагийн хүүхэд адил хүйстэй байх магадлал зөвхөн 25% байдаг. Харин дөрвөн хүүхэдтэй бол энэ магадлал 12,5% болдог байна.

Хүүтэй болох аргууд

Шеттлэсийн арга
Эмч Шеттлэс энэ онолоо Ү хромосом агуулсан эр бэлгийн эс Х хромосом агуулсан эр бэлгийн эсээс илүү хурдан байдаг гэсэн санаан дээр үндэслэн гаргажээ. Иймд тэрээр хүүтэй болохыг хүссэн хосууд өндгөн эс гадагшлахаас өмнө 24 цагаас илүүгүй хугацааны өмнө мөн 12 цагаас илүүгүй хугацааны дараа үр тогтоохыг зөвлөдөг. Тэрээр эр бэлгийн эс умайн хүзүүнд хэдий чинээ ойр, гүн ялгарна Ү хромосом агуулсан эр бэлгийн эс үр тогтолтонд төдий чинээ идэвхтэй оролцдог гэж зөвлөсөн байдаг.

Веланий арга
Доктор Велан бэлгийн харьцаанд орсон хугацаа хүүхдийн хүйсэнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг гэсэн таамаглалийг батлахийг оролддог. Түүний баримтлалаар сарын тэмдэгийн мөчлөгийн эрт үед бэлгийн харьцаанд орох нь эр хүйсийн үр удам үлдээх магадлалыг өндөр болгодог гэж үздэг. Түүний судалгаагаар энэхүү арга нь хүүтэй болохыг хүссэн хосуудын 68% д үр дүнгээ өгсөн гэсэн байна.

Хятадын хүснэгтийн арга
Зарим хүмүүс эртний хятадын хүүхдийн хүйс тодорхойлох хүснэгтийг харж байсан байх. Энэ аргын үндэс нь эхний нас болох үр тогтсон сарыг үндэслэн төрөх хүүхдийн хүйсийг урьдчилан таамаглах арга юм. Анх энэ хүснэгтийг 700 орчим жилийн өмнөх Бээжингийн ойролцоох хааны бунханаас олсон бөгөөд зөв хэрэглэж чадвал 90 хувиас илүү магадлалтай арга гэж үздэг байна. Энэ арга эхийн сарны насыг хэрэглэхийн зэрэгцээ хүүхдийн хүйсийг мөн сарны тооллоор тооцдог болохыг мартаж болохгүй. Мөн манай тооллийн системд шилжүүлэхэд алдаа үүссэнээс буруу үр дүн гарч болдгийг анхаараарай.

Хоолны дэглэм ба хүүхдийн хүйс
Хоол зүйн онол ирээдүйн ээжийн хүнсний хэрэглээ болон төрөх хүүхдийн хүйсийн хооронд хамаарал байдаг гэж үздэг. Мах, ногоо, халуун ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн хүү олдоход тусладаг бол жимс болон сүүн бүтээгдэхүүн охин төрүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг. Энэ онолын үндэс нь хүү олдоход кали болон натрийн ион илүү давамгай байж харин кальци, магнийн ион дутагдалтай байх нь нөлөөлдөг гэсэн таамаглал болдог. Харин эсрэгээрээ охин олдоход кальци, магнийн ион илүүд давамгай байх хэрэгтэй гэж ойлгож болно. Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа хосууд хоёулаа жирэмслэх сардаа хоол хүнсээ сонгон хэрэглээрэй. Амжилт олох дундаж магадлал 80 хувь орчим байдаг гэнэ. Энэ аргад шинжлэх ухааны нарийн судалгаа дүгнэлт байдаггүй. Хамгийн магадлалтай нь дотоод шүүрлийн үйл ажиллагааны өөрчлөлт, дааврийн тэнцвэр эцсийн дүнд бэлгийн эсэд нөлөөлдөг нь тодорхой. Хэсэг хугацаанд хоолны дэглэм баримтлах нь бие махбодид ямар нэгэн хор нөлөө үзүүлдэггүй. Жирэмсэн болсны дараа ирээдүйн ээж хүүхэдээ тустай хүссэн хүнсээ хэрэглэж болно.

Охид юунд дуртай вэ?

  • Ундаа- кофее, цай, какао, кальци агуулсан эрдэсжүүлсэн ус. Хийжүүлсэн ундаа оруулахгүй.
  • Мах- хязгаарлагдмал хэмжээтэй.
  • Талх гурилан бүтээгдэхүүн- бүх төрлийн гэвч давс, хөөлгөгч агуулаагүй.
  • Өндөг болон сүү
  • Хүнсний ногоо- улаан манжин, шар лууван, өргөст хэмх, ногоон вандуй, сонгино
  • Төмс- хязгаарлагдмал хэмжээгээр
  • Жимс- чавга,чангаанз, хад, банан, үхрийн нүднээс бусад бүх төрөл
  • Самар- давслаагүй самарнууд
  • Амттан, жимсний чанамал, анхилуун үнэртэн

Хөвгүүд юунд дуртай байдаг вэ?

  • Ундаа- цай, пиво, вино, сод агуулсан эрдэсжүүлсэн ус
  • Мах- бүх төрлийн мах болон хиам
  • Tалх- жигнэмэг, будаа, каш
  • Хүнсний ногоо- төмс, мөөг, шош, хатаасан вандуй
  • Хатаасан жимс- хар чавга, нандин чавга
  • Бүх хүнсэндээ давс түлхүү хэрэглэх. Хоолны цэснээс сүү сүүн бүтээгдэхүүн, какао, шоколад зэргийг хасах хэрэгтэй.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ба зарим төрлийн эмийн бодис
Зарим хүмүүс хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон эмийн бодис хүүтэй болоход тус болдог гэж итгэдэг. Тухайлбал Primrose Oil агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн умайн хүзүүний шүүрэл ялгаралтыг ихэсгэж өгснөөр хүүтэй болох боломжийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Калийн нэмэлт бүтээгдэхүүн мөн дээрхтэй төстэй үйлчилгээ үзүүлж хүү төрүүлэхэд тус болдог. Хэрэв та хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон эмийн бодис хэрэглэж хүүтэй болохоор шийдсэн бол мэргэжлийн эмчийн зөвлөгөө заавал аваарай. Эдгээр бүтээгдэхүүнүүд үндсэн үйлчилгээнээс гадна таагүй дагалдах нөлөө үзүүлж болохыг анхаарах хэрэгтэй.

 

Орчин үеийн аман яриа
Хэрэв та хүүтэй болох аргуудын талаар бодож байсан бол дараах хууч яриануудаас сонссон байж магадгүй. Хэдийгээр ихэнх мэргэжилтнүүд эдгээрийг мухар сүсэг, аман яриа гэж үздэг боловч зарим эцэг эхчүүд эдгээрийг тус болдог гэж итгэсээр байдаг. Гэхдээ бүрэн батлагдаагүй ч дараах хор нөлөөгүй аргуудыг хэрэглээд үзэхдэд илүүдэхгүй байж болох юм.
Үүнд:

  • Өөрийн хооллолтоо өөрчилж хүнсэндээ мах, давслаг зууш, кола зэрэг ундаа хэрэглэх.
  • Өөрийн хамтрагчаа бэлгийн харьцаанд өдөөж түүнд таашаал өгөх. Хууч ярианд өгүүлснээр эрэгтэй хүн түрүүлж дур тавих нь хүү олдох магадлалыг нэмэгдүүлдэг гэж үздэг.
  • Өөрсдийн бэлгийн амьдралд өөрчлөлт хийх. Урдынхаасаа өөр өдрүүдэд бэлгийн харьцаанд орж байх.
  • Шөнө секс хийж байх, ялангуяа хавирган сартай шөнүүд илүү магадлал өндөртэй байх болно.
  • Аль болох олон удаа бэлгийн харьцаанд орж байх. Олонх хосууд бал сардаа хүүтэй болдгийг үүнтэй холбон тайлбарладаг.
  • Бэлгийн харьцаанд орохоос өмнө эрэгтэй хүн коффее хэрэглэх нь Ү хромосом агуулсан эр бэлгийн эсийг илүү идэвхтэй болгодог.