10.00 цагт: Монгол Улсын сайд М.Энхсайхан "Уул уурхайн засаглал" сэдвээр илтгэл танилцуулж "Байгалийн нөөцийн харти" зөвлөмж бичгийг танилцуулна. Арга хэмжээг "Blue sky" зочид буудалд болно.


10.30 цагт: Дэлхийн Банкнаас жилдээ 2 удаа гаргадаг Монгол улсын эдийн засгийн тоймыг танилцуулна. Танилцуулгыг Монгол дахь Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли, эдийн засагч Б. Даваадалай нар хийнэ. Арга хэмжээ Монгол дахь Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн Газарт болно. Утас: 70078207


11.00 цагт: "Монгол хүү" Монголын анхны кино сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Кино урлагийн дээд сургуульд болно.


 

11.30 цагт Монгол нюьс Мэдээллийн төвд Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Чинжигийн хөгжмийн өдрүүд” уран бүтээлийн цогц арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.


 

12.30 цагт Монгол нюьс Мэдээллийн төвд “Хот хөгжүүлэлтийн шийдэл” ТББ, “JCI Монгол” байгууллагаас “Монгол хүний хамгийн муухайн араншин” үндэсний хэмжээний судалгааны дүнг танилцуулна.


 

11.45 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аяны нээлтийн ажиллагаа Спортын төв ордны нэгдүгээр давхрын VIP танхимд болно. Мөн энэ үеэр Олимпийн хөгжлийг дэмжих сан, "Рио 2016" олимпийг шууд дамжуулан үзүүлэх МҮОНРТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Арга хэмжээнд олимпийн аваргууд болон медальтнууд, Үндэсний шигшээ багийн тамирчид, Эрүүл мэнд, спортын яам, МҮОХ, Олимпийн академи, МҮОНРТ-ийн удирдлагууд оролцоно. Утас: 88004087


12.00 цагт: ”Хот хөгжүүлэлтийн шийдэл” ТББ, “JCI Монгол” байгууллагаас “Монгол хүний хамгийн муухайн араншин” үндэсний хэмжээний судалгааны дүнг "Монгол ньюс" мэдээллийн төвд танилцуулна. Утас: 99991706


12.30 цагт: Бие даагчдыг дэмжих хөдөлгөөнөөс намуудтай холбоотой цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


14.00 цагт: Барилгын хуулийн тухай өргөтгөсөн хэлэлцүүлэг МХЕГ-ын хурлын зааланд болно. Өргөтгөсөн хэлэлцүүлгээр хуулийн чухал чухал зүйл заалтуудаар ТББ, мэргэжлийн холбоодын саналыг сонсоно.


14.00 цагт: Нийслэлийн эрүүл мэндийн дэд хорооны хуралдаан НЗДТГ-т болно. Хурлаар архи, тамхи, эм эмнэлэгийн хэрэгслийн хуулийн хэрэгжилт болоод иргэд байгууллагаас эрүүл мэндийн асуудлаар ирсэн гомдлыг авч хэлэлцнэ. Утас: 88059661


19.00 цагт: Бүгд Найрамдах Турк Улсыг үүсгэн байгуулагч, агуу удирдагч Мустафа Кемал Ататуркийн гэгээн дурсгалыг хүндэтгэх 77 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд "Турк паспорт" баримтат киног Тэнгис кино театрт үзэгчдэд үнэ төлбөргүйгээр үзүүлнэ.