Ядарсан ажилтай гэх шалтгаануудыг хэлж надаас их зугтах боллоо. Бид 2 ганцхан хүүхэдтэй. Хүүхэд маань сургуульд сурдаг. Ажлаасаа ирэхдээ хүүхдээ авч ирээд л оройн хоол унд гэсээр шөнө 00 цагт л орондоо орно. Өглөө гэртээ би л үлдсэн байна. Хэдийн тэр 2 хичээл, ажилдаа явсан байна. Түүнийг эрт орондоо орохыг хүлээсээр би гэж хүн нам унтчих юм. Сүүлийн үед ааш нь хувираад л нэг л их бухимдсан хүн л байх боллоо. Өмнө нь эхнэр маань ийм байгаагүй. Тэгээд намайг л хамаг юманд буруутан болгох юм. Өчигдөр надруу "би их ганцаардаж, хүндхэн байна" гэсэн мсж бичсэн. Орой нь ярилцахыг хүссэн боловч тэр би чамд маш их гомдсон. гээд ярихыг хүсэхгүй байна гээд буруу хараад унтчихсан.Би энэ хүнийг яавал дээр үү яаж гомдоосоноо санахгүй байна аа. Харин намайг таб-аараа тоглоом тоглоод утсаараа байнга оролдохоор маш их уурладаг би тогломоор байхад яахым бэ гээд тоглож байхдаа хэлчихдэг. Тэхээр би энэ гэрийн чинь бүх юмыг хийж байна надад өөртөө гаргах цаг алга гээд л орилно. Одоо бүүр залхаад байна.