Дархан Уул аймгийн хувьд энэ жил улс төрийн маргаан нилээд ихтэй байгаа билээ. Засаг даргаасаа эхлээд ИТХ-ын гишүүдийн хооронд нэлээд маргаан дэгдэж, хоорондоо нударга зөрүүлэхэд хүрээд байгаа аж.

Дархан Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш аймгийн ИТХ-ын бусад гишүүдтэй үл ойлголцол хүрснээс маргаан эхэлжээ. Энэ хэрэг явдалаас үүдэн Дарханыг Дашууд сүйтгэж байна хэмээн Мөнхдашийн бусад хамсаатан Дашуудыг хамруулан ярих болжээ.