Хэдий Монгол Улсын харьяалалтай ч Абдул Карим гадаад эр. Түүний талаар Монгол Улсын бахархалт амьтны хууль бус наймаанд гараа дүрсэн, бүр толгойлж оролцдог байж болзошгүй гэсэн мэдээлэл ил болсон.

 

Манай тагнуул, цагдаагийнхан ч уг хэргийг лавшруулан шалгаж байгаа гэх. Түүнээс гадна хувьчлалд оролцож ялсан эрийг уг газрыг хэрхэн ашиглах бол гэсэн таамгийг хэвлэлүүд дэвшүүлсээр байна.

 

Нэгэнт хувьчлалд ялсан учраас юу хийх нь Абдул Каримын эрхийн асуудал гэдгийг Монгол Улсын хуулиар зөвшөөрөөд буй. Тэгээд ч зогсохгүй Монголын төр түүний үйлдэл хяналт тавих эрхгүй болохыг албаныхан халаглан ярьж байна. Гагцхүү ямар зориулалтаар ашиглах тухай хувьчлалд зааж өгсөн гэсэн ганцхан найдвар л манай тал байна.

 

Тэр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны зарлиг. Зарлигт “Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцөлөөр хувийн өмчийн барилга бариулах” гэжээ. Ингэхдээ “Тус барилгад бүх яамыг багтаах, гэхдээ үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамыг үүнд хамааруулахгүй байх, энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх, тодруулбал, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа олон нийтийн хяналт дор буюу ажлын үйл явц нь ил тод байх, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх нөхдлийг бүрдүүлсэн байх, төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх шаардлагад нийцсэн байх юм” гэсэн байгаа юм.

 

Харин иран эр “Олон давхар шилэн барилга барина” гэснээс өөр мэдээлэл хийгээгүй. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг Абдул Карим хэрэгжүүлэх эсэхийг цаг хугацаа харуулах нь...

 

Б.Заяа