Одоогоос сар гаруйн өмнө МАН, МАХН-ыг нэгтгэх, эс чадвал эвсэл болгон сонгуульд оролцуулах тухай уриалгыг МАН, МАХН-ын ахмад гишүүн, төр нийгэм, урлаг, соёлын зүтгэлтнүүд хоёр дахь удаагаа гаргасан билээ.

 

Өмнө нь буюу 2013 оны цагаан сарын үеэр мөн л ийм санал санаачилга гарч, МАН, МАХН-ын удирдлагын түвшинд яригдсан ч бодит ажил болж чадаагүй. Учир нь дээрх үйлдэл МАХН-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үзүүлж байсан шантааж, сүрдүүлэг байсан нь хожим ил болсон.

 

Тэгвэл энэ удаагийн санаачилга, хэлэлцээр ч бас л Н.Энхбаярыг Шадар сайд болгох АН-ынханд үзүүлж буй шахаа байсан нь ил болжээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН, МАХН-ын дунд хийгдэж эхэлж байсан нэгдэх, эвсэх, хамтарч ажиллах тухай хэлэлцээр зогссон байна.

 

Мэдээж Н.Энхбаяр : " Би АН-тай тохиролцож эхэлсэн тул одоо та нартай хийх хэлэлцээрээ зогсооно" гэж шууд хэлэх боломжгүй тул МАН, МАХН –ууд нэгдсэн тохиолдолд миний бие намын дарга болно гэсэн МАН-ынхан хэзээ ч хүлээн зөвшөөрөх боломжгүй саналыг тавьсан байна.

 

МАН-ынхан ч үүнд нь харамсахгүй байгаа бөгөөд ирэх сонгуульд МАХН-тай, МАХН-гүй амжилт олох боломж байгаа гэж үзэж буй аж.

 

П.Мандах