​Сайн байцгаана уу? Би нөхөртэй нэг хүүтэйгээ амьдардаг юм. Хэдэн сарын өмнө нөхрөө өөр эмэгтэйтэй удаан холбоотой байсныг нь мэдсэн.

Гэрээс гарахаараа утас нь ярьдаг дараа нь хэнтэй ярьсныг нь асуухаар юу яриад байгаа юм бэ хэнтэй ч яриагүй гэж гүрийдэг байсан. Тэгээд сүүлд нь баригдаж бид 7 хоног тусдаа байсан тэгээд нөхөр маань хамаг амлалтаа өгөөд дахиж хэзээ ч тэгэхгүй миний буруу гээд бид 2 эвлэрсийн. Тухайн үедээ салая гэж бодож байсан ч гэсэн хүүгээ бодоод уучилсан юмаа. Хамгийн зэвүүн нь ганц удаа тохиолдлоор унтаад өнгөрсөн бол яахав гэхсэн бүүр дуралчихсан байсан юм шиг байна лээ. Цаад хүүхэн нь ч гэсэн гэр бүлтэй. Тэр үед нь манайд хэрүүл тасардаггүй л байсан юм байна лэ. Өөрөө үр хүүхэдтэй байж яаж ч хүний амьдрал руу гар дүрж чаддын бүү мэд. Тэгээд нөхрөө буулгаж аваад эвлэрээд байж байсан чинь нөхөр маань хүүхэд гаргий гэж гуйгаад би одоо жирэмсэн байгаа юм. Тэгээд хүүхэд маань дутуу гарчих гээд нэг хэсэг секс хийхгүй байсан тэгсэн чинь нөхөр маань огт секс хийе ч гэж гуйхгүй нэг удаа надтай унтаж байгаад нойтон зүүдлэнэ гэдэг билүү тэгээд ороо норгочихсон байсан. Одоо бид секс хийгээгүй 2 сар гаран болж байна. Үнэхээр намайг хайрлаад хүүхдээ бодоод хийе гэхгүй байна уу нөгөө хүүхнээ бодоод байна уу бүү мэд. Тэгж өөрөө тавина гэдэг чинь удаан хийгээгүй болоод тэгдэг уу? Тэгээд одоо орон дээр унтахаар нуруу өвдөөд гээд газар ганцаарааа тусдаа унтаад байгаа. Би юу ч гэж ойлгохоо мэдэхгүй л байна. Нөгөө хүүхэнтэйгээ уузлдаг юм болов уу гэхээр тэгж унтаж байхдаа тавьсан юу гэж ойлгож болох уу?