Б.Наранхүү гишүүн 20 орон сууц азын сугалаанд өгчээ

Нохойн дуу ойртсон энэ үед УИХ-д нэр дэвших хүсэлтнүүд байж ядаж эхэлжээ. Зарим нь нүүрс тарааж, айлын гал түлж өгч байхад нөгөө хэсэг нь нэгж, хурууны наалт, гурил будаа тараах болов.

Маш товчхондоо "Юу байна түүгээрээ дайл” гэдэг үгийг горилогчид голдоо ортол санаж авчээ. Тэгвэл монголын тэргүүн баячуудын нэг, 17-хон настай байхдаа "Буянгийн Жагаа” компанийг үүсгэн байгуулж явсан УИХ-ын эрхэм гишүүн, алдарт уяач Б.Наранхүү Дундговь аймгийн нэгдсэн шинэ жилийн баярыг ивээн тэтгэжээ. Тус баяраа өөрийн эзэмшилд байдаг хийгээд хууль бусаар газрыг нь авч, барилгыг нь босгосон "Дүнжингарав″ худалдааны төвд зохион байгуулсан байна. Түүний зохион байгуулсан баярт нас насны төлөөлөл оролцсон аж. Харин энэ үеэр бэл бэнчинтэй эрхэм гишүүн Б.Наранхүү азын сугалаа явуулж, нэг өрөө 20 ширхэг орон сууцны түлхүүр бэлэглэсэн байна. Түүнчлэн "Ipon7” загварын гар утсыг цүнх цүнхээр нь зөөсөн аж.

tonshuul.mn