З.Энхболдын хэлснээр ипотекийн зээлд хамрагдахаа больё
2016/01/25
Өнгөрсөн долоо хоногийн Улсын их хурлын нэгдсэн чуулганаар орон сууцны ипотекийн зээлийн тухай хэлэлцэж байхад Г.Уянга гишүүн гашуун үнэнийг хэлсэн.
Тодруулбал тэрбээр найман хувийн зээл нэрээр иргэдийг шулж байна. “48 сая төгрөгийн зээл авсан хүн нэг жил хагасын хугацаанд нийтдээ 9 сая төгрөг төлөхөд үндсэн төлбөрөөс нь зөвхөн 3.5 сая төгрөг хасагддаг юм байна. Тэгэхээр 6.5 сая төрөг зөвхөн хүүнд нь төлөгдсөн гэсэн үг.
Банкууд зээл олгохдоо эхлээд үндсэн зээлийн хүүг нэмээд түүнийгээ нийт хугацаанд бодож төлөх төгрөгийн хэмжээг гаргадаг. Өөрөөр хэлбэл үндсэн төлбөрийг аль болох өндөр байлгах замаар түүнд ногдох хүүгийн хэмжээг өндөр тогтоож, луйварддагаас болоод байрууд зарагдахгүй царцсан байна. Хүн орон суутай болохын тулд үнийг нь нугалж төлдөг энэ тэгээд зах зээл үү” гэхэд Монгол банкныхан хариулж, чадахгүй гацав. Ингэж байтал УИХ-ын дарга З.Энхболд мэдэмхийрэн “Дэлхий дахинаар нэг л системээр төлдөг гэж хариулаач. Заавал зээл ав гэж хэлээгүй ш дээ. Таалагдахгүй бол зээл авахгүй байж болно” гэж ядуу ард түмнээ басамжлан инээмсэглж байв. Ийм төр засагтай ядуу ард түмэн чинь гудамжинд гарч, хөлдөж үхэхгүйн тулд өндөр хүүтэй олон жилийн дарамт болсон байрны зээлд хамрагдаж, заримдаа хоосон хонож яваа гэдгийг тэрбээр одоо болтол ойлгоогүй байгаа бололтой юм.
Ипотекийн зээлийн хүүний хувь хэмжээ тав болох нь угаас наад захын боломж юм байна. Өөрөөр хэлбэл олон улсад хэрэгждэг моргейжийн зээлийн хүү 2-3 хувь байдаг юм билээ. Маш бага хүүтэй зээл олгож байж төрийн бодлогоор иргэдээ орон сууцжуулдэг гэсэн үг. Ингэснээр агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэнд хийгээд улсын эдийн засагт ээлтэй байдаг байх нь. Манай төр засаг иргэдээ бодлогоор ядуу амьдруулж байгаа болохоос биш Монгол Улс мөнгөтэй юм байна.
Өөрөөр хэлбэл ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга ингэж ярьжээ. “Монгол улс мөнгөгүй биш мөнгөтэй. Монголбанк өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мөнгөний илүүдэл үүсэх хэмжээнд хүртэл маш сайн ажилласан. Зээлийн хувь хэмжээг таван хувь дээр тогтъё гэх асуудал зөвхөн өнөөдөр яригдаж буй сэдэв биш. Бид нэг үеэ бодвол зээл өгөх, авах тал дээр хаана хаанаа туршлагатай болсон. Гагцхүү хэрэгжүүлэх тухайд сонгуулийн жил таарчихлаа. Гэхдээ би нэг зүйлийг баттай хэлж чадна. Зээлийн хувь хэмжээ буурч таван хувь болсон ч байрны талбайн үнэ өсөхгүй. Өндөр хөгжилтэй орнуудын моргейжийн зээл манайхаас бага, хоёр хувийн хүүтэй байдаг шүү дээ. Өнөөдрийн байдлаар 14 мянган орон сууц ашиглалтад орчихсон эзнээ хүлээгээд байж байна.
Гагцхүү иргэдийн хувийн хариуцлагаас бүх зүйл шалтгаалж буй. Байр авах дээрээ тулахаар нийгмийн даатгал төлөөгүй хэрнээ аж ахуйн нэгжид олон жил ажилласан хүн олон байна. Цалингаа бүтэн авахыг чухалчилж байсан болохоос биш нэгэн цагт байр авна, төрөөс зээл авах тухайд юу ч бодож санаж яваагүй 40 гарсан хүмүүс байх юм. Ийм учраас л тэдэнд зориулж төр “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон хэрэг. Төр ингэж иргэд рүүгээ хандсан арга хэмжээг авахгүй бол мөнгөтэй иргэд бүхнийг гартаа атгачихаад хүссэн үнээ хэлчихээд сууж байгаа нь нууц биш. Өнөөдөр хувьдаа 60 байрны гэрчилгээтэй, түүнийгээ сарын 500 мянгаас нэг сая төгрөгөөр түрээслэчихээд сууж байгаа хүн байгааг юу гэх вэ. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв юм” гэжээ.
Тэгвэл З.Энхболдын хэлдэгээр иргэд зээл авахаа больчихмоор юм байна. Угаас зарагдахгүй хүндрэлтэй тулгарахаараа барилгын компани болон банкууд хөөсөрүүлсэн үнэ, хүү бодох нөхцөлөө эргэн харж, амьдрах гэж ядаж буй олон түмэнд арай нааштай болгож мэдэхээр байна.
Н.Ганаа
Зочин · 2016/01/27
Мэдэхгүй ээ мэдэхгүй. Болж бүтэж байгаа юм нэг ч алга, энэ улс оронд чинь. Бодохоос дургүй хүрээд явчихлаа.
Зочин · 2016/01/26
ene gej bas neg tarvaga godil bnaa. gemt heregten shig hunii uuduus egts haraad yarihgui hyalaigaad duhaaraa baliar harna. hudalch gar shde ugend ni itgej bhgui
Зочин · 2016/01/25
Hudalch hudalch ........chamd heleh muu ug oldohgui bn pizda min
о · 2016/01/25
байраа авахаа болихгүй барилгын компаниуд үнээ буулгаад байраа хурдан эргэлтэнд оруулаач ээ
RF · 2016/01/25
mongold bairnii uneer mongo ugaaj bsn hytaduud solongoschuud bolon manai oligarhuud balrah dohoj bn daa.Avahgui bh heregtei bairnii une 1 sayaas dooshoo orj irne 700 000 deer togtoh ymaa gdgiig sudalgaagaar batlagdachihsan harin ted helehiig husehgui bgaa ym.mgl gertee 3 jil l mongoo huraagaad amidarchih
Шаабар · 2016/01/25
Нийтийн орон сууцанд орох гэж байгаа хэдэн төгрөгөө барах маш буруу шүү. Ямар нэг байдлаар жаахан газар олж аваад өөрсдөө байшингаа барьвал орон сууцнаас бараг 10 дахин бага зардлаар дулаан тохилог байртай болно. Цэвэр бохир дулаанаа шийдсэн 2 давхар хаус 50-60 сая төгрөгөөр босдог юм шүү. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэх луйварт бүү хуурт. Газар чинь мөнх үлдэх хөрөнгө шүү.
Зочин · 2016/01/25
zeelee awch chadahgui ni chatsag tsarailaad ywtsgaa gesiim bishuu barag
Зочин · 2016/01/25
Уянга тоондоо муу байсан юмуу. Бүх л улс орон тэнцүү төлбөрийн аргачлалаар буюу үндсэн төлбөрөөсөө хүү бодох замаар тооцдог. Бусад цалин, тэтгэвэр гээд зээлүүд ингэж бодогддог. Энийгээ мэдэхгүй байгаа хүн яаж Оюутолгойн асуудлаар яриад яваад байдаг юм болдоо.
Зочин · 2016/01/25
Cara · 2016/01/25
Blair awahgui bldaa enebold are mumne dopomjilj bna
Zopig · 2016/01/25
Blair awahgui deer shuu yuan gala gishuuni zov
Зочин · 2016/01/25
Yag unen ,avahaa l bolichihiyo,tegeed l boloo sh dee
Зочин · 2016/01/25
Bair bair geed l baih yum ter bairnii uridchilga hiih mongooroo oorsdiinhoo gazar deer bvh yumaa shiidsen baishingaa l bariad hevtchiheldee. yun bair bairnaas saihan amidarch bolood l bna. nasaaraa hodolmorloj olson horongoo hedhen barilagat zaliluulchaad shorond bga yum shig 6 havtangiin dund hevteh gej. Huviin bairaa bariad grajtai, hvvhdiin togloomiin talbaitai, zvleg nogootoi, hodolgoonii homosdolgvi jinhene zov amidarliin hev mayg chini bair gesen 6 havtangaar soligdood l bna