ӨНӨӨДӨР ХАВРЫН ЭХЭН ЦАГААН БАР САР ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

 

Аргын тооллын: 2016.2.13, Бямба гараг

Наран ургах шингэх: 08.04-18.10

Үс засуулбал: Эд,мал арвижна

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

 

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, хараал, хариулга, хатуу үйл хийгээд өглөгийн түллэг тэргүүтнээ сайн.

 

Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Өвдвөл гурав хоногт үл аниваас ужгирна. Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.