Өнөөдөр Монголын эх орончдын баярын өдөр. МАН-ынхан тэргүүлэн их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд эцэг өргөлөө. Гэтэл Ардын намын эмэгтэй лидерийн нэг гэгддэг, Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан хятад цэргийн малгайгаар гангарч мэндчилгээ дэвшүүлсэн нь олон хүнийг эгдүүцүүлж байна. Энэ малгай нь Хятадын ардын чөлөөлөх арми гэгддэг улсынхаа цөөнх үндэстнийг “чөлөөлсөн бурангуй хүчний билэг тэмдэг нь болсон хувцсын нэг юм.

Монголын эх орончдын баярын үеэр МАН-ын нэгэн том “дарга” хатагтай хятад маягийн малгайтай гарч ирэн мэндчилгээ дэвшүүлж байгааг уншигч та сонголтоо хийхдээ эргэн нэг санаарай.