Монголын шилдэг арт директоруудын нэг Зураач, Гэрэл зурагчин, ХААИС-ын багш, “DUAL ZET” студийн арт директор Э.Батзаяагийн уран бүтээлийн “Мэдэрхүйд” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-нд буюу өнөөдөр нээлтээ хийх аж.  

    Өнгө, зохиомжийн мастер хэмээгдэж мэргэжлийнхэнд өндрөөр үнлэгддэг тэрээр БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байсан нэгэн аж. Түүнчлэн  БНСУ-д байх хугацаандаа өөрийн бие даасан үзэсгэлэнгээ хэдэнтээ толилуулж олон шагнал урамшуулал, алдар хүндийн эзэн болж байжээ. Ийнхүү эрхэм уран бүтээлч маань эх орондоо гаргаж буй анхны үзэсгэлэндээ 2005-2010 онд туурвисан өөрийн хамгийн шилдэг бүтээлүүдээ дэлгэж урлагт хайртай, урлагийг сонирходог хэн бүхэнд сэтгэлийн цэнгэл эдлүүлэх нээ.

   Та бүхнийг өнгө, зохиомжийн гайхалтай шийдэл бүхий ертөнцөөр аялуулах “Мэдэрхүйд” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэн нь өнөөдөр 17:00 цагаас “Blue Moon art gallery”-д  нээлтээ хийнэ,  ирэх сарын 05-нийг хүртэл дэлгэгдэх юм байна.


Таныг урлагийн тэнгэр ивээг