Энэ оны нэгний өдрөөс эхлэн худалдан авсан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний төлбөрт нэмж төлсөн татварынхаа 20 хувийг буцаан авдаг болсон. Өөрөөр хэлбэл, нийт төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг жилийн эцэст буцаан авна.

Мөн сар бүр 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий урамшуулал, сугалаанд оролцож мөнгө хожих боломжтой болсон. Сугалаанд мөнгө хожоод, жилийн эцэст авах мөнгө гээд л хүмүүс баримтаа бүртгүүлж өөрсдийгөө баясгаж суудаг болоод буй. Тэгвэл энэхүү НӨАТ-ын өмнө наймаачид сөхөрч байна. Далд эдийн засгийг бууруулах, улмаар төсвийн орлогыг бодитой төвлөрүүлэх хөшүүргийг бий болгох зорилготой НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж орхисон нь авууштай. Гэвч эрсдэлийг дагуулж олон хүнийг хоногийн хоолноос нь салгах арга болж хувирав. Жижиг бизнес эрхлэгч нар дарамтанд орж эхэлсэн тухайгаа хэвлэлийнхэнд дуулгав. Учир нь иргэдийг НӨАТ-ын баримтын сугалаа гэх зүйлээр “хахуульдаж” тэднийг шахалтад оруулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, иргэдийг сар бүр төлсөн НӨАТ-ын баримтаар сугалаанд хамруулж 20,000-аас 100 сая төгрөг хүртэл мөнгөн урамшуулал авах боломж бүрдүүлсэн талаар сурталчилж ганц нэг иргэдийг 20 мянган төгрөгөөр урамшуулах төдий болсон.

Үүнээс нь болж иргэд сугалаанд оролцох баримт олгож чадахгүй байгаа дэлгүүрээс юм авахаа больж. Баримт олгоогүй газрыг матаж байх ёстой хэмээсэн. Иргэд Татварын тусгай дугаарын утсанд холбогдож, гомдол мэдүүлэн жижиг худалдаа эрхлэгчдэд торгууль ноогдуулж эхэлсэн байна.

Угтаа бол энэхүү жижиг дэлгүүрүүд нь НӨАТ ороогүй бараагаар үйлчлүүлэгчдээ үйлчилж буй. Гэтэл иргэд сугалаа гэх хошгируулалтанд хууртан нэгнээ хоногийн хоолноос нь салгаж байгаа юм. Сүржин нэртэй сугалаанд нь азтан болсон хүмүүс нь олдохгүй байна, азтан болсоноо ч мэдэхгүй явж буй. Гэтэл амьдрал дээр энэхүү хууль маш олон хүнийг ажилгүй, хоолгүй болгоод байна. Жижиг худалдаа эрхэлдэг хүнсний дэлгүүр яаж тэрхүү үнэтэй кассын машиныг авах вэ, зарим нэг нь олж байгаа хэдийгээ торгуульд тавиад туучихгүй нь тулд мөнөөх машиныг авсан гэж байгаа. Тэгсэн сүлжээ байхгүй нь улмаас кассын машин ноь ажиллахгүй байгаа юм. Эхлээд хөрсөн дээр хэрхэн буулгахаа сайтар судалж хийлгүй өөрсдийн амьдралдаа тохируулан хуулиа санаачилсан бололтой. Хууль санаачилсан улс хэзээ ч гэр хорооллын жижиг дэлгүүр, эсвэл хямд үнээрээ иргэдээ хангах гэж өрсөлддөг хүнсний дэлгүүрүүд дээр үйлчлүүлж байгаагүй байх. Орон сууцны ойролцоо маш олон дэлгүүр байдаг. Тэрхүү дэлгүүрүүд үйлчүүлэгчдээ хямд үнээрээ л татаж байж байнгын орлоготой болдог нь нууц биш. Тухайлбал, сүү 1800 төгрөгөөр Тунамал дэлгүүр зарж байхад түүний зэргэлдээ орших дэлгүүрт адилхан сүү 1900 байх жишээтэй. Ингэхээр мэдээж худалдан авагч 100 төгрөгөөр хямдыг нь сонгох нь ойлгомжтой. Тэгвэл сугалаатай баримт олгож эхэлсэн цагаас эхлэн сугалаатай баримт авах гэсэн нэрийдлээр НӨАТ орсон үнэтэй дэлгүүрээр үйлчлүүлж эхлэв. Ингэхээр хажууд дахь хямд үнэтэй дэлгүүрээр үйлчлүүлэгчид сугалаанд орох гээд үнэтэй дэлгүүрээс худалдан авалтаа хийж байна гэсэн үг.

Худалдагч "Стимо” ХХК-ийн 610 төгрөгийн үнэтэй байсан цай 1,280 төгрөг болсон. Энэ нь 2.1 дахин нэмэгдсэн гэсэн үг. Үүнийгээ “бид оны өмнө үнээ нэмнэ гэж хэлж байсан” хэмээн тайлбарласан. Энэ мэтээр ихэнх бараа бүтээгдэхүүн багадаа л 90-100 төгрөгөөр нэмэгдчихлээ. Гэтэл иргэдийн цалин нэмэгдээгүй. Тиймээс худалдан авалт эрс муудаж байна" хэмээн учирлаж байв. Бас л бодох асуудал. Түүнчлэн дэлгүүр нь өдөрт 30 талх зарчихдаг байсан бол одоо 15 талх ч зарж чадахгүй байгаа гэнэ. Захын хорооллын иргэд бэлэн мөнгө байхгүй болчихсон. Өлсөөд уйлж байгаа хүүхдээ хөтөлж орж ирээд, иргэний үнэмлэх, алт, мөнгөн ээмэг, бөгж, гар утас гээд боломжтой бүхнээ барьцаанд тавиад зээл авдаг болсон гэв.

Ийнхүү сугалаатай баримттай ч юу ч хожоогүй, урамшуулал ч аваагүй олон иргэд нөгөө сайт руу нь орж байнга л шалгадаг болсон гэнэ. Нөгөө хэсэг нь азтан болсоноо ч мэдэхгүй явна. Хамгийн их хохирч байгаа нь жижиг худалдаа эрхлэгч иргэд. НӨАТ-ын хуулийг зарим эдийн засагчид хөгжилтэй томоохон үйлдвэрлэгч улс оронд ашиглаж байгаа гэж онцолсон. Гэтэл манайх жижиг улсад шууд хуулж хэрэглэсэн хууль хатуутаж байна. Хатуухан хэлэхэд томоохон сүлжээ дэлгүүртээ дэмжиж байна. Жижиг худалдаа эрхлэгчид ч бас бизнес эрхлэгчид баймаар. Иргэддээ ч ээлгүй, бизнес эрхлэгчдээ шахаж дарлуулсан наймаачид хоолноосоо салж байна.

Х.Даваа
ХОЛБООТОЙ МЭДЭЭ: