Манай улсын нийт газар нутгийн 1.7 сая га талбайг ойжуулах 800 мянган га талбайг нөхөн сэргээх шаардлагатай байдаг. Тиймээс жил бүр 1 га газарт 2-3 настай 2500 тарьцыг нүцгэрсэн, ой модгүй болсон газарт тарьдаг ажээ. Гэвч тооллогын дүнгээс харахад 1-га-гаас 0.001 га-г улсын ойн санд шилжүүлсэн байдаг. Эндээс харахад бид нарын тарьсан ой маань тэр болгон ой болж чаддаггүй байна. Иймд арчилгаа хамгаалалт зайлшгүй шаардлагатай байгаа юм.

дэлхийн ой модны нөөцийн бараг тал хувь нь сүүлийн 30 гаруй жилд устаад байгаа гэсэн тоон мэдээлэл өгч байгаа юм.

Таримал ойг наанадаж таван жил нутагшуулан ургуулдаг. Харин манай улсын хувьд хөрөнгө мөнгөний хомсдолоос шалтгаалан хоёр жил арчилан хамгаалаад орхидог ажээ. Иймд манай улс тарьсан ойгоо арчилдаггүйгээс ердөө 10 хувийг улсын ойн сан бүртгэж авсан байна.

Энэ жил 490 га талбайд шилмүүс, навчит ногоон модоор ойн зурвас байгуулахаар улсын төсөвт хөрөнгө мөнгө суулгажээ. Дээрх зардлаас ойн хамгаалалт, арчилалт тодорхой хэмжээний төсөв мөнгө суулгахаар болсон нь нааштай мэдээлэл юм.

Манай улсын нийт газар нутгийн 1.7 сая га талбайг ойжуулах 800 мянган га талбайг нөхөн сэргээх шаардлагатай байдаг.

Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхийн ой модны нөөцийн бараг тал хувь нь сүүлийн 30 гаруй жилд устаад байгаа гэсэн тоон мэдээлэл өгч байгаа юм. Тэгвэл манай улсын хувьд сүүлийн 20 жилд ойн түймэр, ойн хөнөөлт шавьжийн хор хөнөөл болон хууль бус огтлолоос шалтгаалан 1.2 сая га ойн талбай хорогдсон байдаг.

Дэлхийн нийт газар нутгийн 26.19 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг. Монгол орны нутаг дэвсгэрийн 8 хувийг эзэлж байна.

Тухайлбал жил бүр мод тарих өдрөөр хүн бүрийг мод тарихыг уриалдаг. Таны хувьд ямар нэгэн байдлаар мод тарьж байсан бол тарьсан мод тань хир ургасантай танилцаж үзээрэй. Төдийлөн ургалт муу байгаа бол таниас арчилгаа шаардаж байна гэсэн үг. Нэг гэлтгүй модыг та ургуулж чадах юм бол монгол орныхоо ойн санг арвижуулж байна гэсэн үг юм.

 

Т.Буянаа